Буяны ажил нэрээр залилан хийж байжээ

zali201597Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 14 дүгээр байрны гадна хүүхдийн гар утас монетон ээмгийг залилан авч явсан байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.

 

Дуудлагын дагуу шалгахад тус байранд оршин суух 11 настай Х, Б нарын гар утас, монетон ээмэг зэргийг үл таних эмэгтэй аваад явсан байжээ. Уг эмэгтэй “Буяны ажил хийж байна, буян хийчихээд өгнө” гэж охидыг залилан эд зүйлийг авч зугтаасан байна. Гэмт этгээд нь 155-160 см өндөртэй, тайрмал үстэй, юүдэнтэй урт ханцуйтай саарал цамц, хар өмд, хар цагаан хосолмол өнгөтэй пүүз өмссөн 16-18 орчим насны эмэгтэй байсан аж. Уг хэргийг БГД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байна.

 

Мөн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 2в байрны орчимд утсаа залилуулсан хэрэг гарчээ. Гэтэл тус байранд оршин суух 10 настай, эмэгтэй Х-ийн гар утсыг шар сортой тайрмал үстэй, шар царайтай, хар хувцастай үл таних эмэгтэй “Буяны байгууллагаас явж байна. Ном уншуулчихаад та нарт мөнгө өгнө. Гар утсаа түр өгч бай” гэж залилан авч явжээ. Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих