Өсвөрийн хөлбөмбөгчид Бээжинг зорив
БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо энэ сарын 7-14-нд хөлбөмбөгийн Зүүн Ази тивийн фестиваль зохиогдож байгаа билээ. Манай улсаас тус тэмцээнд 14 хүртэлх насны хөлбөмбөгийн шигшээ багийнхан анх удаагаа хилийн чанадад ур чадвараа сорихоор даваа гарагт Бээжин хотыг зорив.
Энэ бүс нутгийн 14 хүртэлх насны өсвөрийн тамирчдын дунд зохиож буй уг тэмцээнд Япон, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Хонконг, Тайвань, Макао, Гуам, Монгол, Хойд Марианы арал зэрэг нийт 10 орны баг тамирчид өрсөлдөх юм. Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Э.Шинэбаяр ажиллах бөгөөд туслах дасгалжуулагч П.Мөнхбат болон багийн эмч, баг тамирчдын хамт урд хөршид очоод байгаа аж.
МХБХ шинэ бодлогын хүрээнд нас насны шигшээ багийг байгуулж улмаар хөрш зэргэлдээх улс орны баг тамирчидтай тоглуулж хамтарсан бэлтгэл хийж тамирчдынхаа ур чадварыг ахиулж, тамирчдын сэтгэлзүйд нөлөөлөх чухал ач холбогдолтой юм.
URL:





