С.Баярцогтыг огцруулах тухай тогтоолын төсөл өргөн барив

144168230655ee5382d5654

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг Засгийн газрын гишүүнээс огцруулах тухай тогтоолын төсөл өргөн барив.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нь хариуцсан салбараа удирдах чадваргүй, Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн гэж Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү үзжээ. Түүнчлэн Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр Засгийн газрын гишүүнээс огцруулахыг шаардаж байгаагаа танилцуулаад Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барив.


URL:

Сэтгэгдэл бичих