БОНХАЖ-ын сайдаар Н.Батцэрэгийг томилов

76844-26214700УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Дөнгөж сая БОНХАЖ-ын сайдад Н.Батцэрэг гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Гишүүд сайдад нэр дэвшигчтэй холбоотой асуулт болон зарим захиасыг хэлсний дараагаар байнгын хорооноос оруулж ирсэн саналын дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр Намдагийн Батцэрэгийг томилох нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад хуралд орлцсон гишүүдийн 88.9 хувь нь дэмжлээ.

Ингэснээр Шударга ёс эвслийн бүлгийн гишүүн Н.Батцэрэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БОНХАЖ-ын сайдаар томиллоо.

Г.Ган


URL:

Сэтгэгдэл бичих