Хорих ангийн албан хаагчидын хүүхдүүд цэцэрлэгтэй боллоо
Цагдан хорих 461 дүгээр ангийн удирдлагуудын санаачилсан ажлыг ШШГЕГаас дэмжин тус ангийн алба хаагчдын хүүхдүүдийг цэцэрлэгтэй болголоо.
Цэцэрлэгийн нээлт өчигдөр болж, хүүхдүүдээ хүлээн авсан юм. Нээлтэд ШШГЕГ ын дарга, бригадын генерал Б.Билэгт, дэд дарга, хурандаа Г.Туулхүү, Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Ш.Эрхэмбаяр, Цагдан хорих 461 дүгээр ангийн удирдлага, хамт олон оролцов. Баянгол дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт байрлах тус цэцэрлэгт 35 насны 30 гаруй хүүхэд суралцах юм байна.
URL:





