АНУ-ыг Солонгосын хойгоос цэргээ татахыг шаардав
БНАСАУ-ын Гадаад хэргийн яам Өмнөд Солонгост АНУ-ын цэргийн баазыг байгуулсны 70 жилийн ойд зориулан мэдэгдэл гаргажээ. Тэрхүү мэдэгдэлдээ БНСУ-д суугаа Америкийн цэргүүдийг гарахыг шаардсан байна.
Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч, АНУ Солонгосын хойгт хурцадмал байдал үүсгэхийн тулд өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулж, цэргийн хүчээ БНСУ-д байршуулан, Өмнөд Солонгосын армийг далдуур командалж байна.
Энэ нь хоёр Солонгосын харилцаанд АНУ-ын нөлөө их буйн гэрч юм. Өмнөд Солонгос Америкийн цэргийн хамтарсан сургуулилт нь Хойд Солонгос болон АНУ-ын харилцааг дэвэргэж, Солонгос үндэстний хагарлыг гааруулж байна гэжээ.
URL:




