Нэгэн зураач бүсгүй Путин, Медведев нарыг хөхөөрөө зуржээ

Ирина Романовская гэх зураач бүсгүй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нарын хөрөг зургийг хөхөөрөө зуржээ. Тэрбээр энэ ер бусын техникээр уран бүтээлээ туурвиад удаж байгаа бөгөөд үргэлж ганцаараа сууж зурдаг гэнэ.

Энэ үйл явц нууц байдлыг шаарддаг гэж тэрбээр онцлов. Зураач бүсгүй “Путин, Медведев нарт таалагдана гэж найдаж байна” хэмээн өөрийн бүтээлүүдийг тайлбарлажээ. Мөн тэрбээр хөхөөрөө зураг зурах нь хамаагүй хүнд ажил бөгөөд аливаа алдаа бүх ажлыг баллаж орхидог гэдгийг онцолжээ.


URL:

Сэтгэгдэл бичих