Үзэгч цөөтэй Парис Хилтоны шоу нэвтрүүлгийг хаалаа

Oxygen суваг наргиан цэнгээнээрээ зард гарсан Парис Хилтоны нэвтрүүлгийг хаажээ. “Парис Хилтоны нүдээр дэлхийг харвал” хэмээн шоу нэвтрүүлэг хэтэрхий цөөн үзэгчтэй байж, чансаагаар доогуур бичигдсэн тул хаах шийдвэр гаргасан байна. Өнгөрсөн зургадугаар сард шоу нэвтрүүлэг анх дэлгэцнээ гарахад 400 мянган хүн үзсэн нь чамлалттай тоо байсан юм. Түүнээс хойш нэвтрүүлгийг үзэгчдийн тоо улам багассаар байж. Шаргал үстэй чадах юм цөөнтэй одын яриа, үнэмшилгүй тайлбаруудыг үзэгчид сонсоод байхыг төдийлөн хүсээгүй бололтой. Уг нь Парис Хилтон хэдэн жилийн өмнө олны сонирхлыг татаж The Simple Life шоу нэвтрүүлэг нь багагүй үзэгчтэй байсан юм. Гэвч одоо Парис Хилтоныг сонирхох хүний тоо эрс цөөрчээ.

Р.Гэгээ

URL:

Сэтгэгдэл бичих