Орхон аймагт гарсан хүн амьны хэргийн сэжигтнийг баривчиллаа

index          Өнгөрөгч 13-нд Орхон аймгийн Баянцагаан багт нэг гэр бүлийн таван хүн халдлагад өртөж, хоёр иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл энэ хэргийг үйлдсэн этгээдийг аймгийн цагдаагийн албан хаагчид долоон цагийн дотор буюу өчигдөр 18 цагийн үед Эрдэнэт хотоос 80 орчим км зайтай газар орогнож байхад нь баривчилсан байна.

Энэхүү гэмт хэргийг 1988 онд төрсөн Булган аймгийн Хангал сумын харьяат Э гэгч үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд одоогоор шалгалт хийгдэж байгаа аж. Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн Э нь хохирогч Х эмэгтэйтэй дотно харицаатай байсан ба эл хэрэг хоорондын таарамжгүй харицаанаас үүдсэн гэдгийг тогтоогоод байгаа юм.

Гэмт этгээд нь 81 настай эмэгтэй болон 9 настай Э нарыг зэвсгийн чанартай зүйлээр амь насыг нь хохироосон байна. Мөн таван настай 2 хүүхэд хөнгөн гэмтсэн бол 25 настай эмэгтэй Х гэгч нь тархиндаа хүнд гэмтэл авсаны улмаас аймгийн нэгдсэн эмнэлэгт хагалгаанд ороод бие нь харьцангүй сайн байна гэсэн мэдээлэл ирсэн.

Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.  Эх сурвалжийн мэдээлснэээр, гэмт этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

М.Март


URL:

Сэтгэгдэл бичих