Шарлиз Терон эр хүн шиг эр хүнийг хайж байна

Холливудын хамгийн үзэсгэлэнтэй жүжигчдийн нэг Шарлиз Терон ханилж, үрийг нь гаргахыг хүсэхээр эрийг хайж байна. 36 настай загвар өмсөгч, жүжигчин Шарлиз Тероныг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэгд гарцаагүй нэрлэдэг билээ. Тэрээр саяхан InTouch сэтгүүлд өгсөн ярилцлагадаа гэр бүлтэй болохыг ихэд хүсч буйгаа ний нуугүй ярьсан байна.
“Би хүүхэдтэй болмоор байна. Маргааш ч болтугай хүүхэдтэй болоход би шууд азр жаргал эмэгтэй болно. Хүүхэд үрчилж авч ч болох юм. Ер н би амьдралын бүхий л нөхцөл байдал бэлэн. Хамгийн гол нь гэр бүлтэй л байх хэрэгтэй. Би ганцаардаж байна. Надад эр хүн шиг эр хүн хэрэгтэй байна” гэж Шарлиз Терон хэлжээ. Тероныг хэдхэн өдрийн өмнө Киану Ривзтэй зугаалж явааг сэтгүүлчид илрүүлсэн ч одоо хүртэл тэд тусдаа амьдарсаар байгаа юм.

Р.Гэгээ

URL:

Сэтгэгдэл бичих