Археологчид Монголын анхны нийслэлийн туурийг Хэнтийгээс оллоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн ажилтнууд Хэнтийн нурууны тайга дунд, Сарьдгийн уулын энгэрээс Монголын анхны нийслэл Цагаан хүрээний  туурийг олж илрүүлсэн байна.

Бух, Сонгино, Сарьдаг гэсэн гурван уулын дунд ян тайгад орших  хотын тууринд есөн ч байгууламжийн суурь байгаа нь чухам яг юу юу байсныг хэлэхэд эрт байгаа ююм байна. Юутай ч хэд хэдэн сүмийн туурь байгаагийн нэгд гэхэд л лавтай Буддагийн 500 баримал байсан гэж таамаглаж байна.

Археологчид энэ хотыг Халхын өндөр гэгээн Занабазар юм уу, түүний хүү Гомбодорж байгуулсан гэж үзэж байгаа юм байна. Харин яагаад ийм ян тайгад байгуулсан тайлагдашгүй. Монголын эртний нийслэл байсан энэ хотын тууриад одоо зөвхөн нисдэг тэрэг, мориор л очих боломжтой гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих