Засгийн газар ирэх даваа гарагт хуралдана
Монгол Улсын Засгийн газрын 52 дугаар ээлжит хуралдаан ирэх даваа гарагт буюу 2015 оны есдүгээр сарын 21-ний 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
| № | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
| “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын төсөл | С.БАЯРЦОГТ | |
| Монгол Улсын Ерөнхий сайдын чуулга уулзалтад оролцсон дүнгийн тухай* | Л.ПҮРЭВСҮРЭН | |
| Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл* | Б.БОЛОР | |
| Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулиудын төсөл* | Б.БОЛОР | |
| Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулах хүртэл хугацаанд авах зарим арга хэмжээний тухай* | Б.БОЛОР | |
| Хөрөнгө гаргах тухай | Д.ДОРЛИГЖАВ | |
| Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай | Д.ЭРДЭНЭБАТ | |
| Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төсөл | Л.ГАНТӨМӨР | |
| Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төсөл | М.ЗОРИГТ | |
| Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай (Засгийн газрын 2002 оны 31 дүгээр тогтоол) | Г.БАЯРСАЙХАН | |
| Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай | Л.ПҮРЭВСҮРЭН
Г.ШИЙЛЭГДАМБА |
|
| Бусад асуудал* | Ч.САЙХАНБИЛЭГ | |
| Танилцуулах асуудал | ||
| Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын тухай* | С.БАЯРЦОГТ | |
| Монгол Улсын Ерөнхийлөгчийн ойн арга хэмжээнд оролцсон дүнгийн тухай | Л.ПҮРЭВСҮРЭН | |
| Гадаад хэргийн сайдын Оросын Холбооны Улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай | Л.ПҮРЭВСҮРЭН | |
| Гадаад хэргийн сайдын айлчлалын дүнгийн тухай* | Л.ПҮРЭВСҮРЭН | |
| Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн тухай* | Л.ГАНТӨМӨР | |
URL:




