Америкийн Ерөнхийлөгч Обамагийн нэр хүндийг авга ах нь хөөдөв
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн авга ах согтуугаар машин жолоодож яваад журамлагджээ. 67 настай Омар Оньянго Обама наймдугаар сарын 24-нд Массачусетс мужийн замд цагдаагийн эргүүлийн машинтай хариугүй мөргөлдчих шахсан тул зогсоож, шалгасан аж. Цагдаагийнхан түүнд хэрэг үүсгэн шалгаж эхлэхэд АНУ-ын нутаг дэвсгэрт амьдрах эрхгүй хүн гэдэг нь тодорхой болжээ. Тиймээс түүнийг яаралтай Кени улс руу нь буцаах шийдвэр гарсан ч одоогоор хэрэгжүүлээгүй байгаа гэнэ.
Р.Гэгээ
URL:













