600 га талбайн ургац мөндөрт цохиулжээ

Тариалангийн бүс нутгаар хур тундас, уулархаг нутгуудаар есдүгээр сарын 23-24-нд цас орсны улмаас өнөөдрийн байдлаар ургац хураалтын ажил түр зогсоод байгаа талаар ХХААЯ-наас мэдээллээ.
Орон нутгаас ирж байгаа мэдээллээр Төв аймгийн Угтаалцайдам суманд 600 га талбайн ургац мөндөрт өртжээ. Булган аймгийн Сэлэнгэ сум, Дархан-Уул аймгийн Шарын гол, Төв аймгийн Цээл сум орчмоор талдаа 5 см хүртэл цасан бүрхүүл тогтож хайлсан мэдээтэй байна. Энэ жилийн хувьд есдүгээр сард цаг агаар тогтворгүй, хур тунадас ихтэй байгаагаас үр тарианы ургацын хаягдал нэмэгдэх магадлалтай байна.
Тиймээс тариаланчид цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хураалтын уян хатан арга технологийг сонгож аль болох хаягдал багатайгаар ургац хураалтын ажлыг шуурхайлах шаардлагатай байна.
URL:




