Гониогийн баяр

Улс төрийн лидерүүдийн тэргүүн эгнээнд эзэмшсэн мэргэжил, буурь суурь, математикчийн холч ухаан, өнгө зүсээрээ үргэлж манлайлж ирсэн Р.Гончигдоржийг ерөнхийлөгч болох зангарагтай түшээ гэдэг. Үзэсгэлэнт охидоороо өөрийгөө гоёдог хэмээн ам алдсан удаатай тэрбээр Г.Уянгахишиг, Г.Ариунхишиг, Г.Эрдэмхишиг, Г.Төрхишиг хэмээх дөрвөн хүүхэдтэй. Математикч аавыгаа дуурайсан эдний хүүхдүүд бүгд гадаадад боловсрол эзэмшсэн, мэдлэг мэргэжил төдийгүй эгэл даруу зангаараа хэнийг ч дагуулахгүй хүүхдүүд байдаг. Аавынхаа мэргэжлийг эзэмшсэн дунд хүүхэд Г.Ариунхишиг нь саяхан хуримаа хийж, гал голомтоо албан ёсоор бадраасан бол, ууган хүү Г.Эрхэмхишиг нь эрхэм гишүүнд ачийн зулай үнэрлүүлж баярлуулсан. Энэ яваа насандаа элдвийн хүүхэн шуухантай нэр холбогдож яваагүй эрхэм Гонио ийн насны жаргал эдэлж, үр хүүхдүүдээрээ бахархсан шиг амьдарч яваа нь аргагүй сайн хүний үр, сүүт гүүний унага гэдгийг нь илтгэх мэт. Өнгөрсөн наадмаар Чингисийн одонгоор энгэрээ мялааж, отгон хүү Г.Төрхишигтэйгээ наадмын зүлэг ногоон дэвжээнээ магнай тэнүүн алхаж явсан эрхэм гишүүн энэ жилийн төрийн их баяр наадмыг өөртэй нь усны дусал мэт адилхан дунд хүү Г.Эрхэмхишиг, үзэсгэлэнт бэр Энхлүүн нартайгаа ирж сонирхлоо. Нэгэн цагт загварын тайзнаа хүч үзэж явсан үзэсгэлэн төгөлдөр Гонио гишүүний бэр Энхлүүн төрөөд удаагүй ч бие галбираа сайхан хэвээр нь хадгалж үлдсэн нь нүд булаана.

Гранд сэтгүүл


URL:

Сэтгэгдэл бичих