Монголын мэдээллийн аюулгүй байдал цоожгүй хаалгатай адил байна
Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдал хаалга тогшоод ороход цоожгүй байгаатай агаар нэг байна хэмээн өчигдөр болсон “MNSEC-2015” мэдээллийн аюулгүй байдлын өдөрлөгийн үеэр мэргэжилтнүүд онцолж байв.
“Цахим аюулгүй байдлын хяналт, удирдлагын төв” ТББ, “Тридум” ХХК-тай хамтран дээрх өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм. Мэдээллийн технологийн хурдтай зэрэгцүүлэн цахим орчны аюулгүй байдлыг хангах нь чухал гэдгийг салбарынхны тавьсан илтгэл, хэлэлцүүлгээс харж болохоор байна.
Тухайлбал “Цахим банкны сул тал, халдлага, зөрчил” сэдвээр БНСУ-ын Аюулгүй байдлын судлаач Жун Хён Чул илтгэл тавьсан юм. Тэрбээр ярихдаа, “Монголын Мобайл банк хэрэглэгчийн мэдээллийг нууцлах анхан шатны хамгаалалтыг сайжруулах хэрэгтэй гэдэг нь бидний хийсэн туршилтаар нотлогдсон.
Тухайлбал, Монголын нэр бүхий таван банкны хамгаалалт муугаас хэрэглэгчийнхээ мэдээллийг алдах аюултай байна. Тиймээс хортой программаас хамгаалахын тулд нууцлалаа сайжруулах шаардлагатай. Солонгосын Төрийн банкны хувьд карт хэрэглэгчийн код нь байнга өөрчлөгдөж байх жишээтэй” хэмээн тодотголоо.
Түүнчлэн твитер фэйсбүүкээр хүн болгонд зургаа харуулах ёсгүй. Танихгүй хүнийг найзын хүсэлтийг авахгүй байхаас эхлээд хувь хүн цахим ертөнцөд хамгаалалттай байх ёстой гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсан юм.
URL:




