Нийтийн тээвэр 06.30 цагаас явж эхэлнэ
Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний цагийн хуваарь өөрчлөгдөж, өнөөдрөөс эхлэн автобус, троллейбуснууд өглөөний 06.30 цагаас оройн 22.30 цаг хүртэл ажиллахаар болжээ.
Хичээлийн шинэ жил эхэлж, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажил өглөө 08.00 цагаас эхлэх болсон тул ийнхүү нийтийн тээврийн үндсэн 56 чиглэлийн их багтаамжийн автобус, троллейбуснуудын үйлчилгээний цагийн хуваарийг өөрчилсэн байна.
Х.ЦЭНД-АЮУШ
URL:













