С.Оюун: Надад ахын минь аллагын талаар тодорхой мэдээлэл байгаа

С.ОюунӨнөөдөр олон улсын хүчирхийллийн эсрэг өдөр. Бас монголын зоригт хөвгүүдийн нэг С.Зориг агсаны хэрцийгээр хөнөөгдсөн өдөр. Монголчуудыг цочирдуулж, Төрийн далбаа бөхийж, гашуудаж байсан өдрөөс хойш 16 жил өнгөрчээ.

Түүний зорьж, тэмүүлж, тэмцэж, хүсч байсан ардчилал өдгөө 25 жилийн ойдоо хүрч байгаа ч талаас илүү нь С.Зориггүй өнгөрчээ.

Төр, нийгмийн зүтгэлтэн, ардчиллын алтан хараацай С.Зоригийн хөнөөсөн аймшигт хэрэгтнүүдийг монголчууд өнөөг хүртэл хууль хяналтынханаас нэхдэг ч гавьсан зүйлгүй, жил бүр хөшөөний орчимд цуглаж, биесээ харж нүдэндээ нулимс цийлэгнүүлж, хоолой зангируулан ярьсаар цөөнгүй жил өнгөрсөөр байна.

Энэ хугацаанд аллагын талаар маш олон таамаг дэвшүүлж, хэвлэлээр хэчнээн бичигдсэн ч өнөөх л бахь байдгаараа. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн С.Оюун өнгөрсөн гуравдугаар сард төрсөн ах С.Зоригийн алагдсан хэргийг дахин шалгуулах хүсэлтээ ирүүлсэн.

Тэрээр “Тусгай хяналтын дэд хорооны гишүүний хувьд би өөрөө энэ хэргийг хяналтдаа авч, дэмжлэг үзүүлээч гэсэн. Тус дэд хороог Г.Батхүү гишүүн удирддаг. Анхааралдаа авсан гэж ойлгож байгаа.

Тусгай хяналтын дэд хороо нууцлалын асуудлыг хэлэлцдэг учраас энэ талаарх хүсэлтээ тавьж болно” гэсэн байдаг.

Тусгай хяналтын дэд хороо нь УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд харьяалагддаг гэдгийг ч уншигч та сайн мэдэж буй.

Тэгэхээр С.Оюун гишүүн чухам яагаад ахынхаа хэргийг дахин шалгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад хүргүүлэв ээ гэдэг нь өөрийн эрхгүй сонирхол татаж байгаа юм.

Түүнд ямар нэгэн таамаг, сэжүүр байгаа болоод л энэ хэргийг ахин шалгах тухай мэдүүлсэн хэрэг гэж ойлгогдохоос өөр арга алга.

Тэгвэл өнгөрсөн жил УИХ-ын гишүүн С.Оюун яг энэ өдөр Гэмт хэрэгтнийг олж илрүүлэх ажил өнөөг хүртэл тодорхойгүй байна.

Танд илүү тодорхой мэдээлэл байгаа юу гэх сэтгүүлчийн асуултанд “Хууль, хяналтын байгууллагуудаас, цагдаа, прокуроруудаас энэ асуултаа асуусан уу.

Хэвлэлийнхэн олдож байгаагаар нь, амраар нь на¬даас асуудаг. Хуу-лийн байгууллагынхнаас огт асуудаггүй, тэд нар ч хариулдаггүй шүү дээ. Надад бол тодорхой мэдээлэл байгаа. Ажлын хэсгээс асуудаг, ямар шатандаа явааг шалгадаг.

Гэвч хэвлэлийнхэн асуух ёстой, нөгөө хэд нь заавал хариулах ёстой шүү дээ” хэмээн хариулсан нь түүнийг ямар нэгэн мэдээ мэдэж байгааг дахин батлах шиг.

Эх сурвалж: Чухал.мн

 


URL:

Нэр: ҮНЭН ШҮҮ Огноо: 2 October 2015

УЛСТӨР ОРСОН БОЛЧ ОДЛДОХГҮЙ ДЭЭ

Нэр: Зочин Огноо: 2 October 2015

Юу гэсэн үг вэ Ах нь хэдэн онд алдагдсан билээ Өнөөдөр хэдэн он билээ Хэдэн жил чи дуугай байж сайдын их хурлын гишүүний суудалд суулаа. Одоо хэлээч болоо юм биш үү ШИВШИГ!!!

Нэр: Zochin Огноо: 2 October 2015

medej bgaa wm baival heleh l heregtei shuu dee alban tushaalaas ah ni l iluu baimaar sanagdah wm hoorhii

Нэр: зочин Огноо: 2 October 2015

хичнээн жил явлаа. одоо болсон юм биш үү. хэлээч яагаад чимээгүй яваад байна???????

Нэр: Зочин Огноо: 2 October 2015

Энэ Оюун ахынхаа асуудлыг олон жилийн гишүүн, сайдын суудлаар солисон юм байна даа.

Нэр: sanal Огноо: 3 October 2015

hergiin gazar malgaigaa martval baatar medej baigaagaa helehgui bol uih.n gishuun boloh uu

Нэр: Зочин Огноо: 3 October 2015

Ёстой үнэн. Яагаад чимээгүй яваад байдаг юм. Дуугараач

Нэр: Zochid Огноо: 5 October 2015

Teneg avgai,odo zuger l bolix xeregteishde

Нэр: Зочин Огноо: 5 October 2015

Тагнуулаар улс төрд ажиллаж байгаа биз. дотор орж ажиллаж байж сэжүүр олж байгаа гэсэн.

Сэтгэгдэл бичих