Д.ГАНБОЛД: Тэрийг чинь хараад би боож vхэх гээд суудаг юм
Нийслэлийн Засаг даргын vйлдвэрлэл экологийн асуудал хариуцсан орлогч Д.Ганболдтой ярилцлаа.
-Агаарын бохирдлыг бууруулах бэлтгэл ажлаа хангана хэмээн нийслэлийнхэн зуныг завгvй vдсэн. Хийсэн ажлын vр дvнгээс харахад энэ євєл агаарын бохирдол хэдэн хувиар буурах дvр зураг гарч байна?
-Ой мод урттай богинотой, олон хvн сайнтай муутай гэгчээр агаарын бохирдлын талаар мэдлэг муутай ухамсаргvй хvн байхыг vгvйсгэхгvй. Ялангуяа, захын дvvргvvдэд машины тос маслоны сав тvлдэг, vнэхээр ядарсан хvмvvс байгаа. Нєгєєтэйгvvр, амьжиргааны баталгаажих тєвшингєєс доогуур орлоготой хvн цєєрєхгvй байна. Тэгэхээр агаарын бо-хирдлыг нэмэгдvvлж байгаа хэсэг хvний тоо бидний санасан хэмжээнээс буурна гэж энэ жилийн хувьд горьдохгvй байна. Харин хориглосон бvсэд утаагvй зуух, шахмал тvлш хэрэглэж байгаа иргэдээ дэмжээд байвал гэр хорооллын утаа 45-50 хувиар багасна найдаж байна.
-Агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд хvрлээ гэдгийг Ерєнхийлєгч зарлачихсан. Тэгэхээр энэ жил нийт хэдэн тєгрєг тєсєвлєсєн бэ?
-Бодит тоо хэлье. Нийслэлийн тєсєв бага юм шvv дээ. Хvн амын тал нь нийслэлд амьдарч байна гэдэг боловч мєн чанартаа тєсвийн хуваарилалтын механизм нь гажиг. Нийслэлийн тєсвийг яг л 21 аймгийн засаг захиргааны нэгжтэй адилхан хуваарилдаг. Нэг хvнд оногдох тєсвийн хєрєнгє оруулалтаар бусад 21 аймгаас хамаагvй бага. Ялангуяа, эмнэлэг, сургууль, нийтийн тээвэр, барилга байгууламж гээд хєрєнгє оруулалтаа аваад vзвэл бага. Энэ утгаараа єнгєрсєн онд агаарын бохирдлыг бууруулахад 3.2 тэрбум тєгрєг зарж байсан бол энэ жил нийслэлээс 500-хан сая тєгрєг тєсєвлєсєн. Хямрал ч нєлєєлсєн байх л даа. Харин “Цэвэр агаар сан” 30 тэрбум тєгрєг, дээр нь хэлэлцээр тохиролцооны шатанд байсан “Мянганы сорилтын сан”-гийн зууханд 30 тэрбум гэхээр єнгєрсєн оныхоос 10-20 дахин их мєнгє зарцуулж байна.
-Их мєнгє зарцуулж байгаа юм байна?
-Тийм ээ. Ерєнхийлєгчийн авсан цогц арга хэмжээний хvрээнд наад зах нь “Мянганы сорилтын сан”-гийн санхvvжилттэй зуухыг гэхэд гааль, нэмэгдсэн єртгийн татвараас чєлєєлж байна. Энэ Монгол Улсын тєсвєєс гарч байгаа мєнгє шvv дээ. Дээр нь, гэрийн дулаалга, цонх авсан бол цахилгааны тєлбєрєєс нь хєнгєлнє.
-Тvлшний нєєц хангалттай юу. Єнгєрсєн жил гэрээт компани нь нийлvvлээгvй гэсэн хэл ам гарч байсан. Цагаа тулахаар хvрэхгvй байна гэх юм биш биз дээ?
-Цагаан сар єнгєрсний дараа галлагааны улирал дуусахаас ємнє бэлтгэлээ хангасан. Шахмал тvлш нийлvvлэх компанийн хvчин чадлыг бодитойгоор тооцож хороо дvvргийн нутагт зєвхєн энэ тvлшийг тvлнэ гэсэн хуваарь гаргасан байгаа. Энэ жилийн хувьд тооцож vзээд тодорхой запастайгаар дотор нь ангилсан. Тvлш хvрэлцэх юм бол зарим хороодыг нэмж шахмал тvлшний хангамжинд хамруулна. Хvрэлцэхгvй тохиолдолд энэ бvсдээ гэх мэтээр заагласан л даа. Єнєєдєр Улаанбаатар хотын Агаарын чанарын албатай vртсэн шахмал тvлшний найм, хагас коксны хоёр буюу 10 компани гэрээтэй ажиллаж байна. Жилд ойролцоогоор 100 орчим мянган тн тvлш нийлvvлэх ёстой. Гэрээ байгуулсан бол vvргээ биелvvлэх ёстой.
-Энэ жил “Цэвэр агаар сан”-гийн зуухны талаархи мэдээлэл сайн хvрч байна. Гэвч хар зах дээр худалдаалж байгаа гар хийцийн зуухны худалдааг хориглоогvй цагт утаагvйг нь авна гэдэг худлаа юм биш vv?
-Шинэ зуух одоо 25 мянган тєгрєг болсон учраас тийм яриа гарах vндэс байхгvй. Vнэндээ 500 гаруй мянган тєгрєгийн vнэтэй зуухыг 10 дахин хямд vнээр єгєх гээд байна шvv дээ. Ємнє нтщь утаагvй зуух авах бол 70 хувийг нь даадаг байсан бол одоо 90 гаруй хувийг нь дааж байна. Хар захад худалдаалж байгаа зуухыг бид хойтон жилээс бvрмєсєн хотод хэрэглэхийг хориглоно. Хєдєє гадаа уулын аманд байгаа хvн бол юугаа хэрэглэнэ vv тэр хvний дур. Харин Улаанбаатар хотод яваандаа зуух, тvvхий нvvрсийг бvрэн хориглоно. Энэ жилийн хувьд 100 хувь хангаж чадахгvй байгаа учраас бvсчилээд байгаа хэрэг.
-Айл гэрийн гал голомт болсон зуухыг хог дээр хаяж байгаа нь таалагдахгvй байна гэж иргэд ярьж байсан?
-Ер нь, амьдрал баян шvv дээ. Маргаан бол дандаа гарна аа. Тєрєєс нэгдсэн журмаар зуухаар хангаж байгаа тохиолдолд гэр хорооллын бvх айлын гишvvний сэтгэлд нийцvvлнэ гэж vгvй. Асуудлыг дєвийлгєж нийтийг хамарсан жишиг маягаар яримааргvй байна шvv дээ. Голомт гэдэг дээр vеийн сохор сvсгээсээ салмаар байна. Энэ талаар олон удаа хэлсэн. Чиний амьдардаг байшин, эсгий гэрт чинь гал асч л байвал голомт гэнэ. Тvvнээс зуухны дээр байгаа ширэм нь байна уу гадна талаас нь гагнасан тємрийг голомт гэж vзээд нийтийг хамарсан арга хэмжээг битгий эсэргvvцэж, сохроор дєвийлгє гэж хэлмээр байна. Нэг vе монголчууд машины ємнє зул асаах нь холгvй байсан. Єнєєдєр хэрэглээ болж vеэ єнгєрєєвєл тємєрт тушаагаад явж л байгаа биз дээ.
-Зуух тараахад яагаад удаад байна вэ?
-Би нэг юм хэлье. Vнэгvй юм чинь vнэгvй л байдаг юм байна. Єнгєрсєн жилд Хан-Уулд утаагvй зуух тараасан юм. Гэтэл 97 хувь нь эсэргvvцэж байгаа юм шиг тємрийн цэгт тушаасан байсан. Тийм аймаар. Тийм болохоор энэ жил турк зууханд номер тавьж сарын дараа байна уу, vгvй юу гэж шалгахаар болж байна шvv дээ. Японд цунами болоход нэг ч хvн хулгай хийгээгvй гэдэг. Цаад хvмvvжил гэж байгаа биз. Гэтэл монгол хvн дандаа vнэгvй юм авах гэсэн сэтгэлгээтэй. Энэ сэтгэлгээ амархан арилахгvй ээ.
-Боловсруулсан тvлшний цэг нь євєл ерєєсєє олдоггvй гэдэг. Энэ жил хэдэн цэгээр худалдаалах вэ?
-Нийтдээ 160 гаруй цэгээр худалдаална. Хагас кокс тvлшний хувьд технологийг нь дэмжиж мєнгийг нь єгсєн байгаа. Хэрвээ тvлшний vйлдвэрvvд цаг хугацаандаа графикийнхаа дагуу тvлшээ нийлvvлэхгvй бол торгууль хvлээлгэнэ. Єнгєрсєн жил гэрээ байгуулаагvй болохоор эргээд vvрэг хариуцлага гэж байдаггvй байсан. Энэ жилийн хувьд ийм асуудал байхгvй. Бvх тvлшний шуудай хаягтай, эзэнтэй, утаагvй зуух нь бvгд дугаартай байна.
-Шилжилт хєдєлгєєнєє зохицуулахгvй бол агаарын бохирдол буурахгvй. Эсгий гэр нэмэгдээд байхаар яаж vр дvн нь гарах юм гэж зарим хvмvvс шvvмжилдэг?
-Би зогсоож чадахгvй шvv дээ. Эцсийн дvндээ нийслэл дангаараа шийдэж чадахгvй. Хувь хvнийхээ хувьд би нуулгvй байнга хэлдэг байсан. Зах зээлийн эдийн засагт шилжсэн бол юмны vнийг чєлєєлєх ёстой гэж. Одоо ч ярьдаг. Єнєєдєр хот хєдєєнєєс юугаараа ялгардаг вэ. Цэвэр, бохир ус, цахилгаан, нийтийн тээврийн vнэ тариф, хогны мєнгє. Эдгээр зvйлийнхээ vнийг чєлєєлєєгvй болохоор зєгийн бал дээр шавж байгаа ялаа шиг цувж байна шvv дээ. Эрх баригчид ард тvмэндээ таалагдах гэж vнэ нэмдэггvй. Эрчим хvч, дулааныхан байнга л vнэ нэмээд єгєєч гэж яриад байгаа биз дээ. Угтаа бид чинь социализмээс зугтаж яваа улс. Бvх юм vнэгvй байх нь явцгvй болж тєрийн дэглэм нь унасан социалист орнууд зєндєє. Хот руугаа шаваад байхаар орон нутаг нь эзэнгvйдэж байна. 369 сумаас зарим нь хvнгvйдлээ гээд яриад л байна шvv дээ.
-Та агаарын бохирдол гээд яриад байдаг. Гэтэл цаана чинь УИХ-ын гишvvд гэр бэлэглэдэг мода дэлгэрчихлээ. Агаарын бохирдлыг бууруулах бодлоготой зєрчилдєж байна шvv дээ?
-Зєрчилдєхєєр барах уу даа. Тэрийг чинь хараад би боож vхэх гээд суудаг юм. Юу ярих вэ дээ. Их хурлын эрх мэдэлтэн єгч байхад хошуу дvрэх хэрэггvй шvv дээ. Би чинь тєрийн албан тушаал-тан. Ганболд жирийн иргэн, судлаач байсан бол бут аваад байж болно. Энд чинь тєрийн захиргааны байгууллага захирах захирагдах гэж ёс байдаг болохоор биелvvлэхээс аргагvй. Зарим зvйл дээр дургvй ч гэсэн сууж л байхаас.
-Гэр хорооллын иргэдээ зуух, шахмал тvлшээр хангалаа гэхэд нам даралтын зуухтай хэзээ тэмцэх вэ?
-Шат дараатай ажиллана. Уг нь улс хориглосон л бол хэн ч хэрэглэх ёсгvй байхгvй юу. Ирэх жилээс яригдах байх аа.
-Автомашинаас энэ жил агаар бохирдуулсны татвар авдаг болсон шvv дээ. Нийт хэдэн тєгрєг цугларсан бол?
-Сайн мэдэхгvй байна. Хотын тєсєвт орж ирдэггvй мєнгє. Нийслэлээр дамждаггvй юм.
URL:











