Си Зиньпин М.Цукербергийн хүсэлтийг хүлээн авсангүй

Хятадын удирдагч Си Зиньпин удахгүй төрөх охиндоо хятад нэр өгөхийг хүссэн М.Цукербергийн гуйлтыг хүлээн авахаас татгалзжээ. Си Зиньпин фэйсбүүк цахим сүлжээг үндэслэгчийн энэхүү хүсэлтэд “үгүй” хэмээн хариулаад “Энэ бол маш том хариуцлага” хэмээн тайлбарласан байна.

М.Цукерберг Хятадын удирдагчтай Ерөнхийлөгч Б.Обамагийн зохион байгуулсан хүлээн авалтын үеэр буюу өнгөрсөн сарын 25-ны өдөр уулзаж, ярилцжээ. М.Цукерберг 2010 оноос хятад хэл судалж эхэлсэн бөгөөд 2014 онд Бээжин дэх Цинхуа их сургуульд үг хэлэхдээ хятадаар чөлөөтэй ярьдаг гэдгээ олон нийтэд харуулсан юм.

Хятадад фэйсбүүк сайт ашиглахыг2009 оноос хориглосон билээ. Учир нь, Шинжааны бүс нутаг дахь сөрөг хүчнийхэн тус сайтын тусламжтайгаар Урумчи хотноо эрх баригчдын эсрэг тэмцэл өрнүүлсэн хэмээн Хятадын эрх баригчид үздэг аж.


URL:

Сэтгэгдэл бичих