Өдөрт 500 гаруй золбин нохой устгаж, шатаадаг

нохой

Хотын өнгө үзэмж, иргэдийн амар тайван амьдралын тухай ярихад хог, утааны дараа бичигдэх зүйл бол яах аргагүй золбин ноход.

Гудамж талбай, хашаа сэлгэн сүрэглэх золбин нохдын устгалыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл хариуцан, нохойны ороо орох үе буюу хавар, намрын улиралд хийдэг. Гэвч золбин нохдод хазуулсан, уруулсан иргэдийн тоо буурахгүй  байгааг ГССҮТ-д халдваргүйжүүлэх вакцин хийлгэхээр ирэх иргэдийн тоо нотолно.

Тус төвийн хүлээн авах хэсэгт вакцин хийлгэхээр өдөрт 50 орчим иргэн тогтмол ирдэг бөгөөд эрүүл мэндийн даатгалтай бол үнэ төлбөргүй үйлчилгээ авдаг аж. Гэвч нохойд хазуулсан иргэн бүр эмнэлэгт ханддаггүй, гэртээ эмчлээд өнгөрдгийг эмч нар хэлж байв.

Монголчууд сүсэг бишрэл ихтэй ард түмэн тул нохой, муур устгалын ажилд төдийлөн оролцох сонирхолгүйн дээр устгалын зардал, устгагчийн цалин бага нь ч золбин нохойны тоо буурахгүй байгаатай холбоотой гэж уг ажлыг хариуцсан Улаанбаатар нэгтгэлийн мэргэжилтэн н.Борчулуун хэллээ.

Нэг нохой устгалын хөлс 7500 төгрөг байдаг бөгөөд нийслэлийн хэмжээнд өдөрт 500-аас дээш тооны нохой устгагддаг байна. Устгагдсан нохойг хогийн цэг дээр хүлээн авч, зориулалтын зууханд шатаадаг аж.

Ц.Анх


URL:

Сэтгэгдэл бичих