Таван урхи

Харийн ноёд Монголын ихэс дээдсийг “таван урхи” хэмээх уран арга хэрэглэж, жолоо цулбуурыг нь атган, дуртай зүг рүүгээ залж байсныг бид мартах ёсгүй.
“Эд мөнгө, алт нэгэн зүйл цулбуур,
Эрх мэдэл, суудал нь нэгэн зүйл цулбуур,
Элдэв гавъяа шагнал нь нэгэн зүйл цулбуур,
Энхрий гоо охид нь нэгэн зүйл цулбуур,
Энэ дөрөв дээр нэмэх архи дарс нэгэн зүйл цулбуур” буюу энэ таван зүйл цулбуурын аль нэгэнд хөтлөгдөхгүй хүмүүн бол тачаангуй хорвоогоос ангижирсан мэргэд л буй за хэмээгээд тэд нэн ховор тул, ар халхыг атгах төрийн бодлогод эдгээрийг чиг болгосон байна.
Төвдийг өөртөө нэгтгэхийн тулд Вэньчүн гүнжийг Соронзонгомбо хаанд хатан болгосон түүх, МЭӨ 1зуунд Ван Жаозю хатныг Хүннүгийн хаанд өгсөн явдал, Манжийн Энх-Амгалан хаан өөрийн нэг гүнжийг халхын нөлөө бүхий том феодал Дондовдоржид өгсөн нь түүхэнд үлдсэн атал, хацар гоо охид маань харийн хүмүүстэй одоо ч дэр хувааж, ногоон, цэнхэр, шар нүдтэй хүргэцүүл маань нутаг голомтоо орхин, Монголд суурьших, “нуган үр нутгаа сахидаг” ёсыг умартсан монгол хөвгүүд маань харин харийн оронд бөөн цөөнөөрөө охид даган одох болов.
Монгол мал удмын санг хадгалах гэж зовдог байсан ард түмэн маань монгол хүнийхээ генйн санг хадгалах гэж бас нэг тэмцэл хийх цаг ирж дээ. Энэ маягаар бол бид гуч, дөчөөд жилийн дараа Жорж Гончиг, Жон Дамдин, Накамура Дорж, Смит Бадам, Ён Сан Бат, Ху Вэй Пүрэв нарын Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөнд санал хураалгаж явах болон нь ээ дээ? … Үгүй гэхээр “хүний эрх” зөрчсөн хэрэгтэн болох биз дээ.
“Харах нүд минь хараатай байхад харийн хүнд бүү очоорой” гэж Монголд суугаа япон охиндоо ээж нь захисан, охин нь ч түүнийг мартахгүй санаж явдагаа Монголын хэвлэлд бичсэн байхад, харин нилээд өндөр албатай монгол эр “ хоёр охин Унгарт сурдаг, нэг нь тэндээ бэр болсон, нөгөө нь Австрийн бэр болж байгаа” гэж бахархан ярьсныг сонссон чих минь хөөрхий! Хөгжмийн зохиолч нөхөр маань “Испани улсад хүргэнийдээ айлчилж хоёр сар сайхан амаад ирлээ гэснийг уншсан нүд маань хөөрхий.
Дэлхий дээр тусгаар тогтнол, үндэстэн дугаа дээдлэн эрхэмлэж, төрийн мэргэн бодлого явуулдаг зарим улс гүрэн нөхөрт гарч, үр хүүхэд төрүүлээгүй эмсийг гадаад улсад илгээх ёсон үгүй нь цөөн буурай хүн амтай манайх шиг улсад анхаарууштай юм.
Харин ямар ч улс орон төрийн дээд зиндааны болон нууц албаны хүмүүсээ гадаадын бүсгүйтэй суухад дургүйцдэг боловч, жирийн хөвгүүдээ гаднаас эхнэр авахыг нэг их хориглон буруушаадаггүй нь цус сэлбэх, удам угсаагаа цэвэршүүлэх нэгэн зүйл бодлого буй за. Харин эмс охидоо харийнхнаас хамгаалахаас дутахгүй чухал тэмцэл мөн.
Хүйсээр уусгах бодлого аль ч түүхийн үед, аль улс орон, аль ч төрийн хүчтэй бодлого байсан. “Хөрсөнд нь тариа цацаж хүсэнд нь үр цацах” замаар хайлуулан уусгах, нэвтрэн шингэх бодлогыг өвөг дээдэс маань ухаалгаар сөрөн зогсож, өдгөө монгол үндэстэн цэврээрээ үлдсэн билээ.
Манжийн ноёрхолын үед “дотор хүнтэй ойртсон монгол эмэгтэйн салхин доогуур ч бүү гар” гэсэн бичигдээгүй хууль үйлчилж байсан тухай эрдэмтэн М.Зэнээ “Эрх чөлөөний үзэл санаа аман зохиолтой холбогдох нь” бүтээлдээ тов тодорхой дурджээ. Гэтэл сүүлйин 7 жил монгол бүсгүйдээ харийн хүн даган одох, эсхүл гаднаас ирэгсэдтэй самуурах нь цадигаа алдаж, үүнийг нь “хүний эрх”, “эрх чөлөө” гэдэг нэрийдлээр төрийн бодлогоороо зөвшөөрхөд хүрсэн нь Монголын өнөөгийн төрийн эмгэнэлт явдал мөн.
Эзэн Чингисийн үеийн Монгол бүсгүйчүүдийн ёс жудгийн тухай Плано Карпини “Тэдний эмэгтэйчүүд цэвэр ичимтгий, ёс журмыг сахидаг бөгөөд ичгүүр сонжуураа алдах явдал дуулдаагүй” гэсэн байна.
Урагшаа алхахдаа хоёр,
Ухрахдаа нэг алхах
/газар эзлэх харийн бодлогоос/
“Эд мөнгөөр хахууль түлхэж, эзлэн захирах эцсийн бодлогыг “ ч өнөөгийн төр хэрэгжүүлж байна. Гадны “энэ олон зээл тусламж, элдэв фонд байгуулах, ивээн тэтгэх, худлаа урамшуулах, хуурамч магтаал, шагнал олгосны хариуд хэн юу хийж буйг тоймлох арга алга.”
“Пүүсний данжаадын өгсөн зээл
Пүн цэнгээр хэмжигдэнэ
Өөдгүй санааг нь мэдэхгүй бол
Өрөнд баригдах нь гарцаагүй” гэж дээр үед дуулдаг байж. Энэ нь одоо яг биеллээ олж, өр зээлд баригдсан монголчууд шөнийн од шиг боллоо. Одоо Монголд газар өмчлүүлэхийг л гадныхан өдөр шөнөгүй хүлээж шүлсээ залгиж байна. Хэрвээ газрыг яг одоо хувьд өмчлүүлбэл “хүр хорхой ялам модны навчыг мэрэн мэрсээр дуусахын адил хөршийнхөө нутгаас алга дарам хэмжээгээр аван авсаар дуусгана” гэсэн харь гүрнүүдийн төрийн хар бодлого нь олон зууны эцэст, бидний үед хэрэгжинэ гэсэн үг.
Өр зээлэнд баригдсан ядуу монголчуудаас газрыг нь салгахын төлөө нүдээ бүлтийлгэж буй харийнханд тийм боломж бүү олго!… “ гэж “Ардчилсан холбоо” эвслийнхэнд ахин дахин сануулъя.
Өвөг дээдэс маань сөөм газрын төлөө яаж тэмцэж, үр хойчдоо алхам газар үлдээхийн төлөө хэрхэн шаналж, сэтгэж явсан жишээг санагтун! То ван хэмээх алдарт монгол эр, манжийн ноёдтой газар булаалдажзарга үүсгээд, эцэст нь ер болж өгсөнгүйд “тэгвэл ганц эр үхрийн ширний хэмжээний газар л авъя” гэсэнд цаадуул нь зөвшөөрчээ. Чингээд То ман нас гүйцсэн эр үхрийн ширийг нарийхан зүсэж, уртасгасаар бүхэл бүтэн уул, их хэмжээний газраа уран аргаар харийнханаас салгасан түүхтэй.
Тэр үед “Монголын нийслэл Их Хүрээ, Улиастай, Ховдын хязгаарт байсан олон тооны пүүс, монгол нутаг дээгүүр аалзны тор татсан адил сүлжилдсэн доншуур наймаа, ганзагын худалдаа ард түмнийг шулан мөлжих хамгийн харгис үүрэг гүйцэтгэж, энэ үед Монголд ажиллаж байсан харийн худалдаачид жингийн гурван туухайтай байж, хөнгөн туухайгаар нь хүнд өгөх юмаа хэмжиж, хүндээр нь хүнээс авах юмаа хэмжиж, хуурч болохгүйг нь жинхэнээр нь хэмжиж байсан тухай” түүхэнд бичин үлдээжээ.
URL:




