2015 он гэхэд мєрєєдлєє биелvvлэхээр зориг шулуудав

Монгол Улс стратегийн томоохон орд газруудаа эргэлтэд оруулж, дэлхий нийтийн анхаарлын тєвд аль хэдийнэ ороод амжсан. 2015 онд Монгол Улсыг гадаадад сурталчлах “Монгол 2012″ олон улсын тайланг гаргуулахаар “Оксфорд бизнес групп”-тэй санамж бичигт гарын vсэг хvртэл зурсан. Эл тайлан гарснаар гадаадын хєрєнгє оруулагчдад Монголын талаархи мэдээлэл илvv дэлгэрэнгvй, хvртээмжтэй хvрнэ гэсэн vг. Ингэснээр манайд шинэ шинэ боломжууд нээгдэх нь тодорхой юм. Тэртэй, тэргvй гаднынхны сонирхолд орсон Монголыг сонирхох сонирхол бvр л их нэмэгдэнэ.

Гэтэл орд газруудаа дэлхийн зах зээлд эргэлтэд оруулаад буй улс маань бензин, шатахууны хувьд хойд хєршєєсєє бvрэн хамааралтай байсаар байгаа нь наад зах нь эдийн засгийн хєгжлийнхєє хурд, далайцад эсрэгээр нєлєєлєхєд хvрэх юм.

Єнгєрєгч тав, зургадугаар сард улс нийтээрээ шатахууны хомсдолд орсон нь ёстой л нэгийг бодогдуулж, хоёрыг санагдуулсан хэрэг болсон гэхэд болно. Ємнє нь хэд хэдэн удаа нефть боловсруулах vйлдвэр байгуулна гэж “дєвчигнєж” л байсан. Тухайн vедээ амжилт олоогvй л дээ. Харин єнгєрсєн жилээс энэ асуудал эргэн сєхєгдєж, яригдаж эхэлсэн. Гаднаас хараат байгаагаа гэв гэнэт ухаарсан хэрэг л дээ. Ингээд ерєєсєє л дотоодынхоо хэрэгцээг бvрэн хангахуйц хvчин чадалтай боловсруулах vйлдвэртэй болъё хэмээн хэдэн ч газар ийм тєрлийн vйлдвэр байгуулахаар тєлєвлєсєн билээ. Саяхан Сайншандад “Сод Монгол” групп vйлдвэрийнхээ шавыг тавиад авлаа. Цаашлаад Дархан, Зvvнбаян, Цагаан элс зэрэг газруудад дараа дараагийн vйлдвэрvvдийг байгуулна гэцгээж байна.

Дорнодод гэхэд л “Хэт” компани 123 мянган тонн нефть боловсруулах хvчин чадалтай vйлдвэрийг 50 сая ам.доллараар барихаар тєлєвлєжээ. Гэтэл салбарын яаман дээр асуудал нь очоод гацчихсан гэнэ. Vйлдвэрээ барьж эхлэхийн тулд тодорхой хэмжээний зээл хєєцєлдєх хэрэгтэй гэнэ. Гэтэл зээл авах гэхээр зєвшєєрєл байхгvй, зєвшєєрлєє авах гэхээр ЭБЭХЯ-наас “Эхлээд vндсэн хєрєнгєє бvрдvvл” гэсэн шаардлага тавьдаг гэнэ. Уг нь дэмжээд єгвєл зvvн бvсийн аймгуудыг шатахуунаар бvрэн хангах боломжтой гэж байгаа юм.

1960-аад онд ажиллаж байсан Цагаан элсний хуучин ордыг тvшиглэж, “Сvмбэр ойл” компани 50 мянган тоннын хvчин чадалтай vйлдвэрийг 15 сая ам.доллараар барихаар тєлєвлєж байгаа гэх мэдээлэл чих дэлссэн ч одоогоор таг болжээ. Тvvнчлэн Дорноговийн Зvvнбаянд “Монгол Эл Газ” компани жилд 300 мянган тонн газрын тос боловсруулах vйлдвэр байгуулах гэнэ. Эдгээр компаниуд ерєнхийдєє єєрсдийнхєє хєрєнгєєр vйлдвэр босгох “их санаа” агуулж яваа юм байх.

Газрын тос боловсруулах vйлдвэр барьж, байгуулах тєрийн бодлого тиим ч тодорхой бус. Гэхдээ ерєнхийдєє бол эхний ээлжинд жижиг vйлдвэрvvдийг бvсчилсэн байлдаар босгож, vvн дээрээ vндэслэн томоохон vйлдвэр барина гэсэн тооцоотой байгаа юм билээ. Дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгvй бол хоёрын хооронд алдагдалд орох vйлдвэр байгуулаад хэрэггvй гэдэгт ч анхаарч байгаа аж. Нєгєє талаар жижиг vйлдвэр барих нь ашиггvй гэх хvмvvс ч байгаа юм. Vvнээс гадна нефть боловсруулах vйлдвэр барьж байгуулбал тvvхий эдээ зєвхєн дотоодоосоо хангана гэсэн эх оронч санаачлага гаргаж байгаа нь олонхи байна.

Дарханд Японы хєрєнгє оруулалтаар vйлдвэр барих сураг сонсогдож буй нь ийм яриа гарах шалтгаан болсон ч байж мэдэх. Учир нь тус vйлдвэр баригдаад, vйл ажилагаагаа эхэлсний дараа тvvхий эдээ ОХУ, Казахстанаас авах гэнэ. Vvнийг нэг талаар эрсдэлтэй, нєгєє талаар ялгаагvй нефть бvтээгдэхvvний хувьд Оросын хараат хэвээрээ vлдэнэ, тээвэрлэлтийн єртєг ч єндєр хэмээн эх оронч санаачлага дэвшvvлэгчид vзэж байгаа юм. Энэ мэтчилэн элдэв асуудлууд ар араасаа урган гарч байна.

Манай улсын жилийн шатахууны хэрэгцээ 800 мянган тонн. Vvний 50 хувь нь дизель, vлдсэн 50 хувь нь бензин байдаг. Хоёр жилийн ємнє Дорнодын Матадын 19 дvгээр талбайгаас 119,02 сая тонн нєєц тогтоосон. Энэ бол манай улсын хувьд хангалттай гэнэ. Тэгвэл vvнээс баталгаат нєєц нь 13,67 сая тонн гэж байгаа. Энэ тухай ч судлаач, шинжээчид, албаныхан єєр єєр тоо хэлж байна. Єєрєєр хэлбэл, хайгуул, судалгааны дvнгээ нэгтгэн боловсруулж, нэг ойлголтод хvрээгvйн жишээ энэ бололтой.

Хаана ч ялгаагvй газрын тос боловсруулах vйлдвэр барьж байгуулахад 1,5-4 жилийн хугацаа шаардлагатай аж. Vvгээр хєєгєєд бодоход л 2015 он гэхэд vйлдвэрvvд ашиглалтад орж, дотоодын хэрэгцээгээ бvрэн хангана гэж бардам ярьцгааж байна. Хэлсэн шигээ хийгээд л, бvтээгээд л, машин техник газрын доорх хар алтаар нэрсэн шатахуунаар хєдєлдєг болчихвол сайхан л байна. Мэдээж ийм тєрлийн vйлдвэр барихаар санаа шулуудсан компаниуд тэндээс асар их ашиг олно хэмээн vзэж байгаа байх. Тооцоо судалгаа ч хийсэн л байх. Гэхдээ улстєрийн болон эдийн засгийн тооцоотой хандсан тєр, засгийн бодлого жаахан vгvйлэгдээд байна уу гэмээр. Хойд хєрш ОХУ-ын хувьд л гэхэд манайд нийлvvлдэг шатахуунаараа дамжуулан улстєр, эдийн засгийн бодлогоо гаргах гээд байдаг нь нууц биш. Тэгвэл Монголын дєрвєн зvг, найман зовхист нефть нэрэх vйлдвэр байгуулаад л, дотоодын хэрэгцээгээ бvрэн хангаад эхэлбэл орос ах нар хэрхэн хандахыг таашгvй. Мэдээж Монголын дотоодын бодлогод оролцох ёсгvй л дээ.

Гэхдээ л…
Социалист нийгмийн vед ажиллаж байсан Зvvнбаян, Цагаан элсний жижиг ордууд асар их алдагдалтай ажиллаж байсан учраас хаагдсан юм билээ. Тухайн vед орос ах нар “Танайх наад жижиг орддоо алдагдалтай ажиллуулж байхын оронд манайхаас шатахуун ав. Танайхыг бид тvлшээр бvрэн хангана, танай хэрэгцээ манай хувьд юу ч биш” гэх маягаар “панаалдсаар” хаалгасан гэлцдэг. Гэхдээ тухайн vед манайд хэчнээн тооны автомашин байв гэхчилэн бодохоор алдагдалтай ажиллахаас ч аргагvй биз ээ. Харин єнєєдєр байдал эрс єєрчлєгдсєн. Нийслэлийн гудамжаар нэг хєлхєлдєн, чихцэлдсэн автомашинуудыг “хооллож” буй шатахуун импортолдог хэдэн компани ёстой цулайтлаа хєлжиж байгаагаас харахад шатахуун зарна гэдэг туйлын ашигтай бизнес гэдэг тодорхой. Ийм ч учраас нефть, шатахуунтай огт холбоогvй нэгэн хvртэл ийм тєрлийн vйлдвэр барихаар зориг шулуудаж буй хэрэг. Нєгєє талаас vйлдвэрvvд баригдлаа гэхэд тvvхий нефть нь дотооддоо хvрэлцэхгvй бол яах вэ гэсэн асуултыг зvй ёсоор тавих ёстой гэнэ. 2015 он гэхэд манай улсын шатахууны хэрэглээ 1,7 сая тоннод хvрнэ гэсэн тооцоо гарсан. Ингэхээр зайлшгvй хойд хєрш юм уу, єєр нэгэн тvнш хэрэгтэй болж таарах нь.

Энэ vед Монгол Улс хувийн хэвшлийн хэдэн компаниудад бvхнийг даатгаад орхиж болох уу. Нэгэнтээ vйлдвэрээ байгуулаад, vйл ажиллагаагаа эхэлбэл ядаж тvvхий эдээ авахад нь Засгийн газраас дэмжлэг vзvvлэх хэрэгтэй гэсэн логик буугаад байгаа юм. ОХУ-тай манай ємнєд хєршєєс эхлээд энэ салбарт хамтран ажиллаж урт хугацааны гэрээгээ байгуулаад амжлаа. Харин манайх дотоодын ордны жаахан нєєцдєє дулдуйдан хэдэн хувийн компаниудад найдан, харанхуйн дунд єнчин зул гэрэлтэхтэй адил зvйл мєрєєсєж сууна.

Хувийн хэвшил нь бvхнийг даагаад чаддаг сан бол сайн л биз. Гэхдээ хамгийн гол нь нефть, шатахуун гэдэг улс орны эдийн засгийн зvрхийг цохилуулж байдаг чухал эд. Тиймээс аль аль талаа тооцож, нэгдсэн бодлого, нэгдмэл шийдвэртэй асуудалд хандах хэрэгтэй бус уу.

Ц.Жаргалцэцэг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих