Жоли ердөө л 38 кг

Жоли ердөө л 38 кг Брэд Питтын өөрийн эхнэр Анжелина Жолигийн биеийн байдлыг сайжруулах гэсэн оролдлогууд урьдын адил нааштай үр дүнд хүрэхгүй байгаа аж. Өмнө нь бид Питт хайртдаа зориулж хувийн тогооч, фитнессийн дасгалжуулагч хөлсөлж авч өгсөн гэдгийг мэдээлж байсан. Тэд Энжиг таргалахад нь тус болох ёстой байсан юм.

Харамсалтай нь, мэргэжилтнүүд өмнөө тавьсан зорилгодоо хүрч чадаагүй гэнэ. Одоо цорын ганц гарц бол эмч нарын туслалцааг авах явдал гэж Брэд үзэв. Питт эхнэрээ нөхөн сэргээх эмчилгээ хийдэг эмнэлэгт хэвтүүлэхээр ятгаж байгаа аж.

Өдгөө жүжигчин бүсгүйн биеийн жин ердөө 38 килограмм болжээ.

“Энжи үргэлж туранхай нэгэн байсан. Гэхдээ одоогийнх шиг ийм эцэнхий болж байгаагүй. Түүний биеийн жин дэндүү багассан. Ердөө 38 килограмм гээд бод доо” хэмээн эх сурвалж өгүүлэв.

Хайртай эмэгтэйгээ аврахын тулд Брэд шийдэмгий алхам хийхээр болжээ. Тэр Энжид тулган шаардалт хийсэн байна. Хэрэв цаадах нь нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхгүй бол мань хүн хүүхдүүдээ аваад түүнээс явна гэдгээ хэлсэн аж


URL:

Сэтгэгдэл бичих