Цэрэг татлага баасан гарагт эхэлнэ

Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 16-18-ны өдрүүдэд болно. Цэрэг татлагын бэлтгэл ажил бүрэн хангагдаад байгааг ажлын хэсгийнхэн хэллээ. Одоогоор комиссын дарга нар зарлан дуудах хуудсыг тарааж дууссан байна. Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах хуудсыг энэ сарын 13-ны өдрийн байдлаар цэргийн насны залуучуудын 93.8 хувьд тараасан бөгөөд цэрэг татлагатай холбогдолтой 169 өргөдлийг хүлээн авч, хариуг нь өгөхөөр шийдвэрлэн ажилжээ.

Зарлан дуудах хуудсаа авсан иргэд  цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно.


URL:

Сэтгэгдэл бичих