Их Британид ажилгүйдэл нэмэгджээ

Их Британийн сүүлийн гурван сарын хугацаанд ажилгүй иргэдийн тоо 2.51 саяд хүрчээ. Өөрөөр хэлбэл, гурван сарын хугацаанд ажилгүйчүүд 80 мянгаар нэмэгдсэн байна.

Тус улсын Статистикийн газрын мэдээлснээр ажилгүй иргэд 7.9 хувийг эзэлж байгаа аж. Харин статистик тоо баримтаас үзвэл хөдөлмөрийн насны ажилгүй залуусын тоо 78 мянгаар нэмэгдэж 973 мянгад хүрчээ.

Өнгөрсөн наймдугаар сард ажил идэвхтэй хайж байсан 1.58 сая иргэний 20 гаруй мянга нь ажилтай болсон байна.

Сүүлийн гурван сарын байдлаар ажилд орохоор бүртгүүлсэн иргэний тоо 69 мянгаар нэмэгдэж 29.17 саяд хүрсэн гэж Их Британийн Статистикийн газраас мэдээлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих