Дидьер Дрогба тоглох боломжгүй

Английн премьер лигийн тавдугаар тойрогт лигийн акулууд болох Челси – Манчестер Юнайтед клубууд тоглохыг хөлбөмбөг сонирхогчид андахгүй мэдэж байгаа биз ээ.

Харин уг тоглолтонд Челси клуб шилдэг довтлогч Дидьер Дрогбагүй орохоор боллоо.

Дрогбагийн тархины бэртэл түүнийг гурван долоо хоногийг талбайд гаргах боломжгүй болгосон тул Олд Траффордод Андре Виллаш Боаш Фернандо Торрес юм уу Николас Анелкаг довтлогчоороо сонгох болж байна.

Рамирес торгуулиас эргэн ирж тоглох бөгөөд хаалгачийн байрлалд Хиларио болон Росс Турнбулл нарын нэг гарах боломжтой байна.

Тоглолтонд оролцох боломжтой тоглогчид: Чех, Босингва, Феррейра, Терри, Луиз, Алекс, Коул, Микел, Ромеу, МкИихран, Рамирес, Лампард, Мейрелиш. Мата, Малуда, Торрес, Анелка, Старриж, Калу, Лукаку, Хиларио, Турнбулл.

“CSPORTS TEAM”


URL:

Сэтгэгдэл бичих