Хятадын ээлжит “цэвэрлэгээ”

171960-14102015-1444810925-683584832-1Хятадад хоёр жил үргэлжилж байгаа авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд төрийн байгууллагын томоохон удирдагчдын нэг Зян Жиеминд хахууль авсан хэргээр 16 жил шоронд хорих ял оноосон талаар тус улсын төв телевизийн мэдээнд өгүүлэв.

Ноён Зянийг 2013 оны наймдугаар сард баривчилснаар Хятадын газрын тосны салбарт “их цэвэрлэгээ” эхлүүлсэн авлигын эсрэг кампани нь Хятадын эрчим хүч, аюулаас хамгаалах салбарын “хуанди” Жон Юнканы хээл хахуулийн тогтолцоог нураасан юм. Си Зиньпиний удирдлагаар хэрэгжүүлж буй авлигын эсрэг кампани нь засаг төрийн эрхийг бэхжүүлэх, нийгэм дэх сөрөг элементийг нухчин дарах явдалтай хавсарч байна. Ноён Жоу нь Си Зиньпин засаг, төрийн удирдлагыг гартаа авахаас өмнө ХКН-ын удирдах албан тушаалтын хүрээлэлд багтах гэж амжилтгүй оролдсон Бо Силайн ивээлд багтаж байжээ.

Уг кампанит ажил нь Хятадын албан тушаалтнууд төрийн мэдлийн компани, мужийн удирдлага, Бээжин дэх яамдад тушаал дэвших хэрээр өөрийн хүрээллийг үүсгэдэг ивээн тэтгэгч сүлжээний далд тогтолцоог ил болголоо. Ноён Жоу газрын тосны салбарт алба хаших болсныхоо дараа буюу тус улсын аюулаас хамгаалах албанд тушаал дэвшихээсээ өмнө Сычуань мужийнхнаас бүрдсэн уул уурхай, эрчим хүчний бизнесменүүдийн сүлжээ үүсгэсэн ажээ.

Ноён Зян баривчлагдах үедээ гадаад дахь Хятадын төрийн өмчийн том компаниудын үйл ажиллагааг зангиддаг SASAC буюу Төрийн өмчийг хянан шалгах комиссыг толгойлж байв. Урьд нь тэрбээр PetroChina-гийн салбар болох, цагтаа ноён Жон дарга нь байсан Хятадын Газрын тосны үндэсний компанийг (CNPC) удирдаж байсан юм. CNPC-гийн удирдлагаас олон арван хүн баривчлагдсан бөгөөд мөн мөрдөгдөж байгаа.

CNPC-гийн өрсөлдөгч, төрийн мэдлийн Sinopec компанийг ч цэвэрлэгээ тойрсонгүй. Фузянь мужийн захирагч Су Шулинийг авлигын хэрэгт холбогдуулан мөрдөн шалгахаар болсон тухай өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тус компанийн өмнөх удирдлага нь Бээжин дахь төв оффистоо 1.8 сая ам.долларын үнэтэй гэрлийн дүүжин чимэг тавиулсан хэргээр буруудаж албан тушаалаасаа огцорсон юм. Үүний дараа Су Шулин 2007- 2011 онд Sinopec-ийг тэргүүлж байжээ. Харин Sinopec гэрлийн дүүжин чимгийн шуугианыг няцаасан.

Албан тушаалтнуудын баярхал, цагдаагийн сүрдүүлгэд залхаж буй хятад иргэд авлигын эсрэг компанийг дэмжиж байгаа. Нөгөө талаар уг кампани нь тансаг, чамин эд хогшлын эрэлт хэрэгцээг бууруулаад зогссонгүй. Засаг захиргааны байгууллага, төрийн өмчийн компаниуд авлигын хэрэгт сэжиглэгдэхээс болгоомжлон ресторан, өргөн хэрэглээний бараанд зарцуулах ердийн зардлаа танахад хүргэж байна.

Люси Хорнби

Засгийн газрын мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих