АНУ-ын Төрийн Департментын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбат нар АНУ-ын Төрийн Департментын Хүний наймааны асуудал хариуцсан ажилтан Сара Скот, Бүс нутгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Кристи Мордхорст нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын хүрээнд Хууль зүйн яамнаас “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулан, энэ чиглэлээр ажилладаг алба хаагчдыг мэргэшүүлэх, гэрч, хохирогчийг хамгаалах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхааран ажиллаж нилээдгүй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээд байгаа талаар танилцуулан. Цаашид энэхүү чиглэлээр төлөвлөж буй арга хэмжээний талаар харилцан санал солилцсон юм.
URL:





