Монгол, Хятадын хамтарсан хээрийн сургууль эхэлээ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, БНХАУ ын Ардын чөлөөлөх арми /АЧА/ийн хамтарсан хээрийн сургууль болох “Анчин бүргэд 2015” өчигдөр эхэллээ.
Хээрийн сургууль Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд болж байна. Хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан хээрийн сургууль терроризмтэй тэмцэх чиглэлээр хамтран хийж буйгаараа онцлог юм.
БНХАУын АЧАтай тусгай ажиллагааны чиглэлээр анх удаа манай улстай хамтран зохион байгуулж байгаа хээрийн сургуульд Зэвсэгт хүчний 084 дүгээр анги болон БНХАУын АЧАийн Бээжингийн 38 дугаар цэргийн тойргийн тусгай ажиллагааны 100 гаруй цэргийн алба хаагч оролцож байна. Хээрийн сургууль энэ сарын 18 хүртэл үргэлжилнэ.
Ц.Заяа
URL:




