Нохойд хазуулж ноцтой гэмтжээ

Энэ сарын 9-нд Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Сайхан” нэртэй паабд үйлчлүүлэхээр орж явсан 47 настай эмэгтэйг тус газрын тэжээвэр хоёр нохой дайрч баруун хөлийнх нь шилбэ, булчин тус газарт ноцтой гэмтэл учруулжээ.

Хохирогч эмэгтэй одоо болтол хөл дээрээ зогсож чадахгүй хэвтрийн байдалд байгаа бөгөөд хөлийнх нь үхэжсэн махнаас тайрч эмчилгээ хийсэн байна.
Хүн рүү дайрсан нохдыг тусгаарлах ёстой гэдэг ч одоо болтол тухайн газар ямар ч арга хэмжээ аваагүй байна.
Т.Бэх
Эх сурвалж: Time.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.





Dahiad hvn rvv daurul yana.hol n aimar bsn bn sh de.arai dendnee
Нохойны буруу биш шүү дээ түүнийг сургасан хүмүүс нь буруутай, тийм учраас тэр пабны эзэд энэ 2 эмэгтэйд их хэмжээний нөхөн төлбөр төлөх ёстой.
Ийм нохойтой байгаа эзэнд нь эрүү үүсгэх шаардлагатай.