Ламын занданшуулсан шарилыг нутагт нь зална

4e94b14b-6494-4e26-9b3a-d0882a93e673

Өнгөрсөн жил хилээр хууль бусаар занданшуулсан шарил гаргах гэж байгаад баригдсан. Энэхүү занданшуулсан шарил нь Архангай Цахир сумын нутаг Содномдаржаа ууланд оршиж байсан Аграмба Санжаажав гэгч ламынх болохыг олж тогтоосон аж.

Тиймээс ламын шарилыг уугуул  нутаг ууланд байрлах оршинолын байгууламжинд нь 2015 оны 10-р сарын 25- ны өдөр оршоох ёслол болно. 2015 оны 10-р сарын 21-ны өдрийн 10 цагт гандан хийдэд сүсэгтэн олонд мөргүүлэх ёслол болно.


URL:

Сэтгэгдэл бичих