“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Жаргалан цагдаа нарын чадварыг шалган хөөцөлдөж тоглов

УИХ-ын гишүүн асан “Эрэл”-ээр овоглосон Б.Эрдэнэбат гэх эрхэм Жаргалан, Тэмүүжин, Тэмүүлэн гэх гурван хүүтэй. Түүний том хүү Э.Жаргалан нь Америкт мэргэжил эзэмшсэн бөгөөд ирмэгцээ аавынхаа ажилд гар бие оролцох болсон. Монголын толгой баячуудын нэг болох Б.Эрдэнэбат эрхэм ч хамгийн том хүүгээ мэргэжил боловсролтой болоод эх орондоо ирэхэд томоохон бэлэг барьж “Хөтөлийн шохой”-ны үйлвэрээ түүнд даатгасан билээ. Харин сайн эцгийн буянд “сагаж” өссөн хүү нь аавынхаа итгэлийг алдаж, хааяа нэг хатуу юм хүртэхээрээ хүнээ байдаг гэмтэй аж. Саяхан Э.Жаргалан “Хөтөлийн шохой” үйлдвэрийнхээ ажилчдын цалингаас болж аавтайгаа муудалцан, архи ууж багагүй хэрэг мандаажээ. Дарханы нэгэн томоохон бааранд согтуу Жаргалан нилээд “дэвж” сагсуурсан аж. Харин Дарханы цагдаа нар түүнийг саатуулахаар очиход Э.Жаргалан “Hummer” машиныхаа хурдыг гайхуулан давхиж, цагдаа нартай багагүй хөөцөлджээ. Сахилгагүй, согтуу залуу цагдаа нарын чадварыг шалгаж нилээд давхисаны эцэст айлын хашаа мөргөж аргагүй байдалд орж байж зогсчээ. Цагдаа нар түүнийг машинаас нь буулгаж саатуулах байрлуу авч явах гэсэн боловч Э.Жаргалан хүү аавруугаа утас цохиж, болсон явдлыг ярьсан аж. Эрхэм ноён Б.Эрдэнэбат ч хүүгийнхээ байдлыг ойлгож, асуудлыг утасны цаанаас л зохицуулсан гэнэ лээ. Цагдаа нар ч хар хурдаараа хөөж хөөж, барьж авмагцаа “суллажээ”. Үргэлжлэлийг…


URL:

Сэтгэгдэл бичих