“Цэцэг” зочид буудлын ресторанд хооллосон иргэд хордлого болжээ

ХӨСҮТ-д есдүгээр сарын 17-ны 02.00 цагт хоолны хордлогын сэжигтэй зургаан хүн ирсэн мэдээллийн дагуу тус эмнэлэгийн эмч нар “Цэцэг” зочид буудалд судалгаа хийжээ. Тус буудлын ресторанд хооллосон нийт 61 хүнээс асуумж судалгаа авахад 14 хүнд хордлогын шинж илэрсэн байна.

Одоогоор хүмүүсийн биеийн байдал хөнгөн, зөвлөгөө авч гэрээрээ байгаа хэмээн ХӨСҮТ-ээс мэдээлж байгаа бөгөөд судалгаа шинжилгээг үргэлжлүүлэн хийж байгаа ажээ.

Өнгөрөгч долоо хоногт ХӨСҮТ-д есөн төрлийн халдварт өвчний 158 тохиолдол бүртгэгдсэнээс вирүсний гепатит 84, цусан суулга 57 гарчээ. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 389 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас 220 нь цочмог гепатит, 120 сүрьеэ, 38 цусан суулгаар өвчлөгсөд байна.

М.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих