Н.Гантөмөр: Ирэх сарын 7-ноос сэлгэн суултад төлбөр төлөхгүй

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар нийтийн тээврэээр зорчигч өдөртөө нэг удаа 30 мниутын дотор автобус сэлгэн суувал үнэ төлбөргүй зорчих тухай зохицуулалтыг хийсэн. Энэхүү шийдвэр гарсан даруйд хэрэгжиж эхэлсэн тухай иргэд ташаа ойлгож байгаагаас багагүй хүндрэл үүсээд байгаа юм.

Чухам хэзээнээс энэхүү шийдвэр хэрэгжих тухай нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрөөс тодруулахад “Ирэх арваннэгдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн иргэд 30 минутын доторх хугацаанд автобус сэлгэн суусан тохиолдолд өдөрт нэг удаа үнэ төлбөргүй үйүлчлүүлэх боломж нээгдэнэ” гэх хариултыг өгч байна.

Сануулахад,
Сэлгэн суултын ээнхүү хөнгөлөлт нь зөвхөн цахим карттай иргэдэд үйлчлэх юм. Үүнийг хэрэгжүүлэхэд салбарын алдагдал 2,1 тэрбум төгрөг болж 2015 онд 20,3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна.  Нийслэлийн төсөвт учрах хүндрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн үйлчилгээнд зохих тооны шалгагч ажиллуулж, шугамын орлого төвлөрүүлэлт, үйлчилгээний чанарт хяналт тавих, одоо ажиллаж байгаа автобусны тоог  арван хувиар бууруулж үйл ажиллагааны орлого, зардлыг төсөөлж үзэхэд жилдээ нийт 88,7 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж 132,4 тэрбумын зардалтай ажиллах тооцоо гарсан талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлсэн.

Д.ЖАРГАЛ


URL:

Сэтгэгдэл бичих