Хэлний шалгалтад 5154 хүн тэнцлээ

Өмнөд Солонгост ажиллах хүсэлтэй иргэдээс авсан солонгос хэлний шалгалтын дүн өчигдөр гарлаа.

Энэ оны хувьд 9957 хүн бүртгүүлснээс солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад 8326 хүн орсон юм. Шалгалтын нэгдсэн дүн эцсийн байдлаар ирээгүй ч “Нийт 5154 хүн шалгалтад тэнцсэн” гэсэн мэдээллийг БНСУ-ын Элчин сайдын яамнаас өгсөн байна.

Уг нь гэрээний дагуу энэ онд 3000 ажилчин авах ёстой. Гэсэн ч түвшин тогтоох шалгалтад тэнцсэн хүмүүс эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тэнцвэл бүгдийг нь БНСУ-д ажиллуулах боломжтой юм байна.

Одоогоор шалгалтад тэнцсэн хүмүүсийг яг хэзээ эмнэлгийн үзлэгт хамруулах тухай шийдвэрийг гаргаагүй бөгөөд Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс эмнэлгийг сонгон шалгаруулж, үзлэг хийх ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих