Матар нэг нүдээ яагаад аньдаггүй вэ

Матар унтаж байхдаа нэг нүдээ аньдаггүй шалтгааныг Австралийн биологичид тайлбарлажээ. Матар болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, нэг нүдээ нээлттэй унтдаг гэж ихэнх биологич тайлбарладаг. Харин Австралийн эрдэмтдийн судалснаар, матрын тархины нэг тал унтаж байх үед нь ч гэсэн ажиллаж байдаг учир нэг нүд нь нээлттэй байдаг аж.

Энэхүү таамаглалаа батлахын тулд насанд хүрсэн матрыг туршилтад ашигласан байна. Туршилтын явцад матар өөртэйгөө хамт байх амьд биетээс унтаж байхдаа ч хараагаа салгаагүй аж.

Энэ нь аюулаас биеэ хамгаалах гэсэн сүүн тэжээлтний зөн бөгөөд унтаж байхдаа нэг талын тархи нь ажилладаг далайн морь, дельфин зэрэг амьтан нэг нүдээ нээлттэй унтдаг байна.

Х.Заяа

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих