Онц ноцтой гэмт хэргийн гаралт буурахгvй байна, ГЕНЕРАЛАА

Єнєєдєр эрvvгийн нєхцєл байдал хvндхэн хэвээр байгаа тухай хvн бvр шvvмжилдэг. Гэмт хэргийн гаралт ихсэж, vйлдэх арга хэлбэр нь улам хэрцгий шинжтэй болсон. Эхний найман сард гарсан гэмт хэргийн судалгаагаар улсын хэмжээнд 12946 гэмт хэрэг гарчээ. Vvнийг єнгєрсєн оны мєн vетэй харьцуулбал гэмт хэргийн гаралт 1.2 хувиар єссєн гэсэн vг. Хамгийн ноцтой vзvvлэлт нь онц хvнд гэмт хэрэг 41.1 хувиар єссєн гэх дvн юм.   Онц хvнд гэмт хэрэг бараг 50 хувиар єссєн байхад цагдаа нарыг сайн ажиллаж байна гээд цаасан малгай ємсгєчихєж боломгvй санагдана. Мєн албан тушаалын, хvний амийг санаатайгаар бvрэлгэсэн, галт зэвсэг хэрэглэж хvний амь хохироосон, хар тамхи хилээр нэвтрvvлсэн зэрэг гэмт хэрэг тодорхой хувиар єсчээ. Ємнєх жилvvдэд ч онц ноцтой хэрэг цєєнгvй гарч байсан. Онц ноцтой хэрэг буурах бус єсєєд байгаа нь цагдаагийн байгууллагын ажилтай шууд холбоотой. Нэг ёсондоо цагдаагийн албан хаагч сайн сэрэмжлvvлж, хангалттай урьдчилан сэргийлж байж гэмт хэрэг буурах ёстой нь бодит vнэн. 2008-2011 онд гарсан зарим онц ноцтой хэргийг сэрэмжлvvлэг болгон хvргэе.

2008 оны хоёрдугаар сард “BSB сервис” ХХК-ийн нягтлан М байгууллагаасаа 39 сая тєгрєг авч гараад ор сураггvй алга болсон билээ. Цагдаагийнхан энэ хэрэгт эрvvгийн хэрэг vvсгэн амиа алдсан эмэгтэйн нєхрийг хэсэг хугацаанд “Ганц худаг”-т хорьсон юм. Энэ хугацаанд хохирогчийн цогцсыг Тєв аймгийн Жаргалант сумын Барууны ам гэх газраас олсон гэдэг. Тухайн vед хэргийг Баянгол дvvргийн Цагдаагийн хэлтсээс шалгаад илрvvлж байсан. Мєрдєн байцаалтын явцад Г.Мэндхvv гэгч хэргийг зохион байгуулалттайгаар vйлдсэн нь тогтоогдсон юм. Г.Мэндхvvгийн эхнэр нь “BSB сервис”-т ажилладаг. Энэ утгаараа талийгаач болон Г.Мэндбаяр нар эртний танил байжээ. Гэмт этгээд хохирогчийг Тєв аймагт аваачин хєнєєгєєд хувцсыг нь Эрдэнэтэд аваачиж шатаасан байдаг. Хэрэг гарах єдєр Г.Мэндхvv талийгаач уруу залгаж “Захирал чинь мєнгє аваад гараад ир гэж байна” хэмээн хэлжээ. М тvvний арганд хууртан мєнгє авч гарснаар амиа алдсан юм. Гэмт этгээд 39 сая тєгрєгєєр єрєє дарж, гадаадад сурдаг хvvгийнхээ тєлбєрийг тєлсєн байдаг.

Гурван жилийн ємнє олныг сэртхийлгэсэн бас нэгэн хэрэг Завхан аймгийн Отгон суманд гарч байв. Хэрэгтнийг Є.Мэндбаяр гэдэг. Тэрбээр хэрэг гарах єдєр Отгон сумын Буянт багийн малчин А.Моломжамцын найранд уригдсан ажээ. Улмаар архинд хєлчvvрхэн найранд ирсэн зочдоос нэг хvнийг буудан хєнєєж, гурван хvнийг шархдуулсан. Гэмт хэрэгтэн хээр морьтой, саарал дээлтэй явсан ба Хvрээ уул єєд зугтахдаа ТОЗ-8 маркийн буугаа 50 ширхэг сумаар цэнэглэсэн байдаг. Є.Мэндбаяр нь 39 настай 160 см єндєртэй бєгєєд хvний амь хєнєєхєєсєє ємнє хулгайн хэргээр шалгуулж байсан нэгэн. Тухайн vед хэрэгтнийг барихын тулд Завханы тєв Улиастайн Цагдаагийн газрын дарга Ш.Даваасvрэнгээр ахлуулсан 15 хvний бvрэлдэхvvнтэй ажлын хэсэг хэргийн мєрєєр явж байсан. Тэд Хvрээ уулыг бvслэн дєрвєн хоног ажиллаж хэрэгтнийг Отгон сумын Буянт багаас 50 километр зайтай Модот булагийн эх гэх газраас баривчилсан юм. Тэрбээр цагдаагийн алба хаагч нарын єєдєєс гал нээж эсэргvvцэл vзvvлсэн байдаг.

2009 онд хил гаалийн зєрчлvvд багагvй гарсан. Хар тамхины тєрлийн хэрэг цагдаагийн байгууллагад 23 бvртгэгдсэн байна. Vvний нэг жишээ нь улсын хилээр хар тамхи нэвтрvvлэхийг завдсан хэрэг. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан Бээжин-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн Б гэгч гар утасныхаа цэнэглэгчийг аваад оронд нь хар тамхины тєрлийн 100 грамм нунтаг хийсэн байсан. Тухайн vед энэ хэргийг МХЕГ-ын байцаагч нар илрvvлж байв. Гаалийн ерєнхий газар болоод Мэргэжлийн хяналтын ерєнхий газрын дэргэдэх нэгдсэн лабораторид уг нунтагийг шинжилгээнд єгч сэтгэцэд хvчтэй нєлєєлєх хар тамхи болохыг тогтоож байсан.

Мєн онд ШШГЕГ-ын харьяа Тєв аймгийн Мааньт дахь 415 дугаар чанга дэглэмтэй хорих ангиас хоригдлууд бvлэглэн оргосон удаатай. Хууль хяналтынхан шуурхай ажиллаж оргосон ялтнуудыг 24 цагийн дотор шуурхай илрvvлсэн. Гэхдээ хэргийг шалгах явцдаа тухайн хорих ангийн удирдлагуудын зохион байгуулалтгvй байдлаас хоригдлууд оргосон гэх дvгнэлтийг гаргасан. Оргосон ялтнууд болох Э.Лхагвадорж, Х.Тєвшинтєр, К.Нурболат нарыг Багануур дvvргийн ойролцоох Хонхор єртєєний VII зєрлєгєєс баривчилсан юм. Хоригдлууд хорих ангийнхаа хамгаалалт дохиоллын системийг эвдээд оргосон байсан. Э.Лхагвадорж ємнє нь оргохоор завдаад баригдаж байсан этгээд. Эдгээр ялтнууд хулгай болон хvчингийн хэргээр 3-24 жилийн хорих ял эдэлж байсан.

Хэрэгтнvvдийг барихад ШШГЕГ-ын тусгай бvлэг, ЦЕГ-ын тусгай бvлэг, ЭЦГ-ын VI хэлтэс, Говь-Сvмбэр, Багануур, Налайхын хорих ангийн ажилтнууд нэгдэн ажилласан байдаг.

2010 онд Дорноговь аймгийн Эрдэнэ суман дахь Хилийн цэргийн 0129 дvгээр ангид аймшигт аллага болж байв. Хилчин Э.Оюунболд, Г.Лхагважав, М.Тулга, Р.Энхжаргал нар бvлэглэн онц ноцтой хэрэг vйлдсэн нь олон нийтийг хиртхийлгэсэн. Тэд заставын орлогч дарга С.Бум-Эрдэнэ, хилийн харуулын дарга М.Энх-Амгалан, гэрээт хилчин Э.Бямбасvрэн нарыг буудаж хєнєєсєн. Уг хэргийг Сvхбаатар дvvргийн шvvх хаалттай хэлэлцэж байсан. Э.Оюунболд, Г.Лхагважав, М.Тулга, Р.Энхжаргал нар хvний амь хєнєєснєєс гадна заставын холбоог тасалж, зургаан байлдагч, нэг ахлагчийн хамт барьцаалж “Фермер” маркийн автомашинтайгаар зугтсан. Замд автомашины дугуй нь хагарч, тэд ахлагч О.Итгэлтєгсийг барьцаалан тємєр зам даган явж байгаад Дорноговь аймгийн Єргән сумын нутаг “Тvшлэг” зєрлєгєєс баруун тийш “Єлзийт” гэдэг газарт саатуулагдсан байдаг. Тэднээс байлдааны АКМ маркийн буу зургаа, дєрвєн магазинтай 91 ширхэг сум, АПС маркийн гар буу гурав, 19 ширхэг сум, СВД буюу мэргэн буудагчийн винтов болон дохионы буу тус бvр хоёр, дохионы пуужин 18, хутган жад гурвыгхураажээ. Шvvх хуралд Эрдэнэ сум дахь Хилийн цэргийн 0129 дvгээр ангийн байлдагч нар гэрчээр оролцсон. Шvvх бvрэлдэхvvн Р.Энхжаргалд 20 жил, Э.Оюунболд.Г.Лхагважав, М.Тулгаа нарт цаазаар авах ял оноосон.

Мєн энэ оны тавдугаар сарын 13-ны 01.30 цагийн орчим Сонгинохайрхан дvvргийн V хорооны нутаг Авто сургуулийн автобусны буудлын орчмоос хэн нь vл мэдэгдэх хоёр цогцос олдсон. Хохирогчдыг хутгалж хєнєєгєєд гудамжинд ил хаясан байдаг. Хохирогчийн нэг нь тус дvvргийн I хорооны иргэн 38 настай Б, нєгєєх нь Баянзvрх дvvргийн XXI хорооны иргэн 32 настай С гэх хvн байсан. Гэмт этгээд тэдний цээж, далны тус газарт олон удаа хутгалж амийг нь хєнєєсєн юм. Гэмт хэрэг vйлдэгдсэн газраас “Хєх тэнгэр” гэх нэртэй 0.5 гр-ын архины хоосон шил олдсон байдаг. Энэ хэргийг Сонгинохайрхан дvvргийн цагдаагийн хэлтэс шалгаж буй.

Энэ мэтээр онц ноцтой хэрэг єссєєр байгаа нь олон нийтийг айлгаж байна гэдгийг ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир таны сонорт дуулгая.


URL:

Сэтгэгдэл бичих