МОНГОЛ БЄХ ЗЄВХЄН МОНГОЛЫНХ

Хоёр сарын ємнєєс дуулиан шуугиантайхан эхэлсэн Гиннесийн номонд мєнхрєх монгол бєхчvvдийн барилдаан эхлээд гурав хонож байна. Байсхийгээд л монгол-чуудаас буюу жинхэнэ эздээс нь тvрvvлээд дуу хуур, урлаг соёл, бvр сvvлдээ vндэсний бєхийг маань хvртэл Гиннесийн номонд єєрсдийн нэр дээрээ бичvvлээд авсан урд зvгийнхнийг нэг удаа ч болтугай давахаар Монголын vндэсний бєхийн холбооныхон зоригтойхон ажил барьж авсан нь 4096 бєх барилдуулж vндэсний бєхєє Монгол хэмээх нэгэн нэрээр алдарт Гиннесийн номонд мєнхжvvлэх санаа байсан юм. Гайхалтай санаа бодож олсон МVБХ-ны хэдэн хvн барилдах бєхчvvдээ бvртгэж эхэлсэн эхний хоногууддаа сэтгэл нь баахан тvгшиж байсан гэдэг.

Сум бvрээс арав арван бєх авчруулахаар тєлєвлєж байсан нь жаахан бvтэлгvйтэх шинжтэй болоход Р.Нямдорж тэргvvнээс эхлээд бага зэрэг тэвдсэн сурагтай. Харин Монгол тvмний хэдэн зууны ба-хархал болсон монгол бєхийн босоо цагаан хийморь тvшиж бєхийн холбооны нєхдvvд тэвдэх ямар ч шаардлагагvй байжээ. УИХ-ын гишvvн дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Кёкvшюзан Д.Батбаяр нар цагаан цамцаа тайлж, албаны хувцсаа єлгvvрт єлгєчихєєд ээтэн хоншоортой монгол гутлаа жийж, эвхэж далд хийгээд удсан зодог шуудгаа ємсєн гуяа хорстол алгадсаар цэнгэлдэх хvрээлэнгийн зvлэг ногоон дэвжээн дээр гарцгаалаа. Хоёрхон сарын ємнє улсын их баяр наадмаар хавтай сайхан барилдаж арав даван тvрvvлсэн отгон аварга С.Мєнхбатаас эхлээд даян аварга Г.Єсєхбаяр, 70 жи-лийн ойн их баяр наадмын тvрvv О.Балжинням аварга эгнэн зоссоныг харахад vнэхээр бахархмаар сайхан байлаа. Монгол хvнийг эрийн гурван наадмаас нь салгаж ойлгоно гэвэл ой тойнд ч багтахгvй хэрэг билээ. Тэгвэл эрийн гурван наадмын сvлд хийморь нь болсон монгол бєхчvvд хэдэн зууны тvvхтэй агуу их єв соёлоо харийн хошуунд данслуулчихалгvй нэр бvтэн аваад vлдлээ. Энэ их vйлсийг хошуучилсан МVБХ гавьяа байгууллаа. Хамгийн гол нь, элэг зvрхнээс уяатай энхрий монгол орны маань нэрийн хуудас болсон vндэсний бєхийнхєє тєлєє чин сэтгэлээрээ дэмжин оролцож байгаа зодог шуудаг ємссєн бvх л бєх мєнхийн алдар суугаа бадрууллаа. Дархан аварга Б.Бат-Эрдэнээс эхлээд ангиараа шахуу очиж бvртгvvлсэн арван жилийн турьхан банди нар, заавал нэг давна хэмээн єєрийгєє хурцлан барилдаж байгаа оюутан залуусдаа монгол тvмэн баярлалаа. Анх санаачлагчид нь 4096 бєх бvрдvvлэх гэж хэрэндээ тэвдэж єчнєєн зардал мєнгє тєсєвлєж байсан бол 17-ны бямба гаригт цэнгэлдэх хvрээлэнгийн нэг талыг битvv дvvргэн цугласан зодог шуудагтай 6002 хvчирхэг монгол эрс Гиннесийн но-мын нэгэн чимэг болох єдєр холгvй ээ. Гурав хvрэхгvй саяар ард минь чиг зорилгоо эрхэмлэн тодорхойлоод нэгэн санаагаар зориглон хєдєлбєєс эзлэхгvй оргил, хvрэхгvй зорилго, давахгvй саад бэрхшээл гэж алга аа. Та бид хамтдаа чадлаа. Одоо монгол бєх зєвхєн Монголынх. Дээр хєхрєгч тэнгэр, дэргэд цэлийгч тал нутаг минь, тэгээд бас дэлхийд алдартай Гиннесийн ном vvнийг гэрчилнэ. Хурай , хурай , хурай.


URL:

Сэтгэгдэл бичих