Н.Түвшинбаяр ирэх сонгуульд нэр дэвшиж магадгүй

Олимпын аварга, Монгол Улсын Гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр ирэх сонгуульд Булган аймагт нэр дэвшиж магадгүй байна. Энэ талаар удаан хугацаанд улс төрийн хүрээнийхэн санал уралдуулж байгаа юм.
Булган аймагт МАН-ынхан удаан хугацаанд ноёлосоор ирсэн бөгөөд МАН-аас ирэх сонгуульд Ё.Отгонбаяр, Ц.Цэнгэл, ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бат-Эрдэнэ нар дэвших тухай яриа байгаа. Харин МАН-ын дархлагдсан эрхмүүдтэй өдийг хүртэл ана мана үзэлцэх АН-ын кандидат байсангүй. Тус аймгийн одоогийн Засаг дарга хэдийгээр үнэлэгдсэн нэгэн боловч эргэлзэх шалтгаан бий гэнэ. Тиймээс АН-аас Н.Түвшинбаяр аваргыг нэр дэвшүүлэх нь бараг тодорхой болж байна. Булганчууд бахархал болсон Н.Түвшинбаяртаа итгэл үзүүлхийг хэн байг гэх вэ.
Т.Бэх
Эх сурваж: Time.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.





Өө Монгол Улсын Төрийн Эрх Барих Дээд байгууллагт НЭР ХҮН, АВСАН МЕДАЛЬ хэрэгтэй юу? Ингэж хэлсэнээрээ энэ хүний хөдөлмөрийг үгүйсгээгүй шүү. УЛСАД ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ ХҮН Л ХӨГЖЛИЙН ЗӨВ ГАРЦЫГ ОЛЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНД ҮЕИЙГ ДАВАН ТУУЛАХ БИШ ҮҮ? ТӨРИЙН ЭРХ БАРИХ ДЭЭД БАЙГУУЛЛАГТ МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ, УДИРДАГЧ ХҮН ХЭРЭГТЭЙ. Өнөөдөр байгаа гишүүдээ хар л даа, БААХАН БИЗНЕС МЭН ХҮМҮҮС, БӨӨН АЛДАР НЭР. Хөгжсөн үү?
Женкогийн хүн гэж дуулсан Харагдах өнгө нь аварга тамирчин хор найруулагчид нь далдаас удирдах юм бна даа Энэ мундаг залуу нэр хүндээ хамгаалах хэрэгтэй.