ОХУ-ын бас нэг онгоц Өмнөд Суданд осолдлоо

Дайн тулаантай байгаа Өмнөд Суданд ОХУ-ын бас нэг онгоц осолдлоо. Уг нисэх онгоц Өмнөд Суданы нийслэл Жуба хотын нисэх буудлаас 800 метр газарт Цагаан Нил мөрний эрэг дагуу унасан байна.

Өмнөд Суданы албаны мэдээлсэнээр нисэх онгоцонд явсан 20 хүн амь үрэгдэж, хоёр хүн амьд үлдсэн байна. Харин сүйрлийн газар 40 гаруй хүний цогцос байсныг бусад эх сурвалжууд мэдээлжээ.

Өмнөд Суданы иргэний агаарын тээврийн удирдах газраас мэдээлсэнээр, ослын шалтгаан ачаа хэтрүүлсэн, эсвэл техникийн доголдолтой холбоотой аж.


URL:

Сэтгэгдэл бичих