Компьютерийнхаа дуу чимээг хэрхэн багасгах вэ?
Компьютер тань элдэв дуу чимээ гаргаж, энэ нь өдрөөс өдөрт чангарч, таныг ядрааж байгаа бол доорх зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.
Алхам 1.
Хивс гэх мэт зөөлөн материал нь дуу чимээг багасгадаг учир компьютерийн ойролцоо дэвсэж болно. Гэхдээ компьютерийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байхаар байрлуулах хэрэгтэй. Үгүй бол компьютер тань хэвийн хэмжээнээс илүү халж эхлэх болно гэдгийг анхаараарай.
Алхам 2.
Компьютерийн дуу чимээ гаргадаг хэсгүүд, тухайлбал сэнс болон цахилгаан залгуураа дуу чимээгүй, шинээр солиод үзээрэй.
Алхам 3.
Хуучин, дуу чимээ ихтэй хатуу дискээ шинээр сольж болохоос гадна хатуу дискийг хөдөлгөөнтэй байдлаар байрлуулах нь дуу чимээг багасгаж өгдөг.
Алхам 4.
Хатуу гадаргуу дээр байрладаг компьютерийнхаа хайрцагт /computer’s case/ зөөлөвчтэй тулгуурыг доод хэсэгт нь байрлуулж тавь. Мөн силиконтой жийргэвчийг сэнс болон компьютерийн хайрцагны хооронд байрлуулж өгснөөр компьютер тань илүү чимээгүй болох болно.
Алхам 5.
Компьютерийнхаа гадна, дотор дахь эрэг боолтыг сайтар шалгаж үзээрэй. Энэ нь дуу чимээ гаргах нэг шалтгаан байж болох талтай.
Алхам 6.
Цахилгаан үүсгүүр, залгуур тань компьютерийн сэнсний ойролцоо байгаа эсэхийг шалгаарай. Энэ нь залгуурыг халаах нөхцөл болж өгдөг нь дуу чимээ гаргаж байж болох юм.
URL:













