Дэлхийн өнцөг булан бүрийн өглөөний цай

Сүүлийн үед эрүүл зөв хооллолтонд хүн бүр ихээхэн анхаарал хандуулах болсон. Харин зөв хооллолтонд өглөөний цайг зайлшгүй уух шаардлагатай гэсэн байдаг шүү дээ. Ингээд дэлхийн өнцөг булан бүр өглөөний цайндаа хэрхэн анхаарал хандуулж, юу зооглодог талаар сонирхоцгооё.

Бразил: Гахайн мах, сыр, талх болон сүүтэй кофе.
Хятад: Өглөөний цай нь аль бүсэд байгаагаасаа хамаарч өөр өөр байдаг боловч ихэвчлэн банш мэт “дим-сим” хэмээх хоолыг иддэг байна.
Куб: Сүүтэй кофе болон шарсан талх.
Англи: Шарсан өндөг, утсан гахайн мах, шош, мөөг.
Франц: Гурилан бүтээгдэхүүн болон кофе.
Колумб: Хамгийн алдарт уламжлалт өглөөний цай нь “чангуа” хэмээх шөл бөгөөд найрлаганд нь сүү, өндөг, ногоон сонгино ордог аж.
Герман: Хүйтэн мах, хиам, сыр, шинэхэн талх.
Энэтхэг: “Идли” нэртэй бин. Бингээ хар мэшил болон будаагаар хийж, үндэснийхээ амтлагчтай хольж иддэг байна.
Монгол. Сүүтэй цай, боорцог талх. Амралтын өдрүүдэд банштай, борцтой, будаатай, бантантай хийцтэй цайг уудаг
Итали: Жигнэмэг болон капучино.
Нигер: Олон үндэстэнтэй байдаг учир өглөөний хоол нь ч гэсэн олон янз байдаг. Гэхдээ хамгийн их тархсан нь “мои-мои” юм. Энэ нь шошоор хийсэн паста бөгөөд навчинд ороож жигнэдэг аж.
Португаль: Хавчуургатай жигнэмэг эсвэл жимсний чанамалтай талх болон кофе.
АНУ.Газар бүр өөр байдаг ч хамгийн их тархсан нь өндөг, зөөлөн бин, гахайн утсан мах эсвэл эрдэнэ шишийн өглөөний хоол.
Турк: Талх, сыр, масло, олив, өндөг, улаан лооль, өргөст хэмх, жимсний чанамал, зөгийн бал, сүүн бүтээгдэхүүн болох каймак.
Япон: Мисо шөл, будаа,
Марокко: Жимсний чанамал, сыр эсвэл маслотай талх.

URL:

Сэтгэгдэл бичих