УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 2012 оны сонгуульд өрсөлдөхгүй

Насаараа шахуу УИХ-д суусан хүн гэвэл Монголын ард түмэн болон Ховдчууд Д.Дэмбэрэл гэж дуу нэгтэй хэлнэ.

Тасралтгүй 5 удаа УИХ-д суусан тэрээр саарал ордонд 20 жилийн амьдарлаа өнгрүүлсэн тэрээр 2012 оноос улс төрийн амьдралдаа цэг тавьхаар шийдэн нэр дэвшихгүй байх тухайгаа зарим нэгэнд нь хэлээд амжжээ. Эдүгээ 71 настай хэрнээ толгойдоо ганц ч цагаан үсгүй байж Ардын жүжигчин Хайдав гуайн амжилтыг давтаж яваа түүний халааг УИХ-ын гишүүн Ховд нутгийн уугуул Д.Загджав авна хэмээн ил далд хэлэлцэж байна. Харин Ховдчууд өнгөрсөн наадам будлиантуулж хүүгээ түрүүлгүүлэн бужигнуулсан хэмээн дургуйцэж байгаа ч гэсэн зарим хэсэг нь нутгийн наадмаа алдаагүй гэж хөөрцөглөж байгаа гэнэ. Хан-Уул дүүрэгт ахин очих нүүргүй болсон тэрээр ийнхүү нутгаадаа гүйх болжээ. Харин “өвгөн ах” нь тахимаа ийм амархан өгч байгааг гайхаад баршгүй.

Увс аймагт ч гэсэн “өвгөн гишүүн” Ц.Нямдорж тахимаа бас өгч байгаа сураг дуулдаж байгаа бөгөөд ХЗДХ дэд сайд В.Удвал түүний халааг авч байгаа гэнээ.


URL:

Сэтгэгдэл бичих