Хөхөө тайрч, хувцсаа шатаатал бухимдуулж байхаар зүгээр л огцорчихооч

Чи улс төрөөр оролдохгүй бол, улс төр чамаар оролдоно гэдэг шиг сүүлийн үед хүн бүхэн улстөржиж, улс эх орныхоо төлөө хэмээн цээжээ дэлдэх болсон. Г.Уянга гишүүн улс эх орны хөгжлийг уруудуулан доройтуулсан долоо хэмээн цоллож, чуулганы танхимд бухимдаж сууна. Тэгвэл чуулганы танхимаас гадна хүмүүс бас л бухимдаад байна.
“Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ түмний нүдэнд дээр өөрийгөө шатааж, үүнийгээ “Засгийн газраас манай компанийг дэмжихгүй, ямагт дарж байна. Ажилчдын ар гэр өлсгөлөнд автлаа. Тиймээс би үр хүүхдийнхээ болон Монголын ард түмний өмнө өөрийгөө шатаалаа” хэмээн тайлбарласан.Тэгвэл Монголын гоц авъяастан, зураач Л.Өнөрчимэг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Би С.Баярцогт, П.Очирбат нарыг цаазаар авмаар байна. Морио мордон ташуураа барих монгол бүсгүй би тэднийг олны өмнө ийнхүү жигшүүртэйгээр залхаан шийтгэмээр байна. Улсын их өрийг үе үеийн 76-гаар төлүүлэх Ард түмний хууль баталж, одоогийн 76-ийн заримд нь болдогсон бол есөн эрүү шүүлт тулгамаар байна. Авлигын их уурхай болсон дунд шатны албан тушаалтнуудын гар, хөлийг нь гинж шиг тасалж, ард түмнээс уучлалт гуйлган, сөгдүүлж, бүх хөрөнгийн хохирогчдод зохистой тараан олгомоор байна. Үндэсний аюулгүй байдалд үймээн самуун бол хурцаар нөлөөлж, Монгол руу дайрах их гүрнүүдийг баярлуулах тул далимдуулагчдаас бүгд сэрэмжлээрэй. Уг нь би оюунлаг тэмцэгч, гэтэл эдгээр луйварчидтай хар аргаар харьцмаар байна… Би хэрэггүй хорт өвчинд нэг хөхөө өгсөн түүхтэй.  Харин одоо нөгөө хөхөө эх орончдод өгөх тийм зүрх зориг надад байна. Хэрвээ эрх баригчид олон тэнэг үйлдлээ хийсээр байх аваас би бээр жагсаал зохион байгуулж, Чингисийн хөшөөний өмнө хөхөө хэрчин тайрч хаях болно*** Монголчуудын зовлон надаар дуусаг*** Оюуны хэлмэгдэл надаар эцэслэг***” хэмээн бухимдлаа илэрхийлсэн.

Тэгвэл өчигдөрхөн “Эксклюзив” ХХК-ийн захирал Г.Майцэцэг гэгч эмэгтэй “Яг хоёр сарын өмнө манай компани татварын буруу бодлогыг эсэргүүцэн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ үнэгүй тараах ажил зохион байгуулах гэж байсан ч тэр ажил маань бүтэлгүйтсэн. Тэр явдлаас хойш бүтэн 60 хоног өнгөрчхөөд байхад бүх зүйл бахь байдгаараа байж л байна. Манай компанийн дансыг нээгээгүй. Битүүмжлэгдсэн бараа бүтээгдэхүүн хөрөнгөө одоог хүртэл авч чадаагүй байна. Тухайн үед Ерөнхий сайдын татварын байгууллагынханд өгсөн үүрэг огт биелээгүй. Ерөнхий сайдын татварын байгууллагынханд өгсөн үүрэг огт биелээгүй.  Ажилтай орлоготой байхын төлөө жирийн иргэд бид тэмцэл хийхээс өөр аргагүйд хүрээд байна. Төрийн буруу бодлогыг шүүмжлэхгүй байхын арга үнэндээ алга. Энэ Шийдлийн Засгийн газар асуудлыг шийдэж чадахгүй байгаа юм чинь шийдэж чадах нэгэндээ зайгаа тавьж өгөөд огцор. Огцрохгүй бол үйлдвэрлэсэн хувцсаа эзгүй, хүн хохирохгүй газар аваачиж шатаадаг юм бил үү” хэмээсэн нь олны дургүйг хүргээд байна.

Уг нь одоогоос хоёр сарын өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албан өрөөндөө татвар, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагуудыг дуудаж, “Эксклюзив” ХХК-ийн захирал Г.Майцэцэгийн үгийг сонсч, Ерөнхий сайд албаныханд үүрэг чиглэл өгч, Г.Майцэцэгт том боломжийг нээж өгсөн. Ер нь Монгол Улсад татварын асуудлаас болж, дансаа хаалгаж үзээгүй компани нэг ч байхгүй. Угтаа бол татварын өрөө тэр төлөх үүрэгтэй. Тэр хүний өмнөөс үйлдвэрлэл эрхлээгүй. Өөртөө ашигтай учраас л үйлдвэрлэл эрхэлж байгаа гэсэн үзэл бодолтой хүн олширсон байна.Үүнээс гадна сүүлийн үед манай улсын 5-6 хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй байгаа талаар эмч, мэргэжилтнүүд хэлсэн байсан. Үнэхээр ийм эмгэгтэй хүмүүс олширч байгаа бол энэ эмгэнэл. Гэтэл нөгөө талаасаа эдгээр хүмүүс ийм үйлдэл гаргавал нийгэмд нөлөөлж, тэр хэрээрээ бүр олон хүн ч ийм үйлдэл гаргах юм бил үү, хэн мэдлээ. Ямартай ч тун удахгүй сонгууль болох гэж байгаа юм чинь иргэдээ хөхөө тайрч, хувцсаа шатаатал бухимдуулж байхаар зүгээр л огцорчих юм уу, Ч.Сайханбилэг сайд аа.

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Нэр: би Огноо: 20 November 2015

bolomj olgoson um uu zugeer l dur uzuulsen um bish uu

Нэр: 1-т өөрийгөө халаана Секст ч гэсэн оршил гэж байдаг шүү дээ. Түүнтай адилаар гар хангалгат бас оршил бий. Чи зөвхөн дур тавьхыг хүсэх ёстой б Огноо: 21 November 2015

1-т өөрийгөө халаана

Секст ч гэсэн оршил гэж байдаг шүү дээ. Түүнтай адилаар гар хангалгат бас оршил бий. Чи зөвхөн дур тавьхыг хүсэх ёстой ба шүршүүрийн усаар өөрийн биеийг таал. Хөхний товчоо оролдож өөрийгөө үнсэж эртхэнээ оролдож дараа нь өөрийн биеэ шүршүүрийн усаар шуршиж сэргээ. Зөөлөн аажим аажимаар….Чи өөртөө таалалгддаг хөвгүүнээ эвсэл сексдхийг хүсдэг залуугаа бодвол түүнтэй секс хийж байна гэж бодвол мэдээж сэрэл чинь хөдөлнө.
2-т крантныхаа усийг тохируулна

Хэт халуун хүйтэн биш хүйтэн яагаад ч болохгүй харин халуун ус гайгүй гэхдээ бүр айхтар халуун биш шүү. Бага зэрэг даралттай гоожуулах хэрэгтэй шүү.
3-т одоо чи байрлалаа олно

Ингэхийн тулд банн дотроо холоо алцайгаад яг крантны чинь ус чиний эрхтэн дээр гоожоохоор байрлаарай. Ингээд нүдээ аниад усаа мэдэр. Гэхдээ чи үүнийг крантны ус биш өөрт чинь таалагддаг тэр залуугийн гар гэж бодвол бүр амжилттай байх болно. Эхлээд бага багаар дараа нь чи бага зэрэг хөдлөөд дараа нь ойртоод тэгээд хөдлөөд үз. Нилээн тавих дөхөөд ирсэн үедээ таазаараа дээшээ доошоо хөдөлбөл бүр ч гоё байх болно. Энэ гар хангалга нь чиний эрхтэн дотор ямар нэгэн юм орохгүй учраас чи цэвэр хэлүүгээрээ тавина гэсэн үг.

Нэр: ирмүү Огноо: 22 November 2015

ямар муухай юм бэ. та нар биеэ эмнэлэгт үзүүлээчээ

Сэтгэгдэл бичих