Чамайг хүссэн сэтгэлдээ шатаж явсан минь үнэн …

  Чамайг хүссэн сэтгэлдээ шатаж явсан минь үнэн Чанх дэргэд минь мөнхрөөч гэж уйлж явсан минь ч бас Чамгүйгээр хорвоог төсөөлөх ухаан байгаагүй надад Чадал болоод ухамсар ахархан байсан нас минь Цаг цагийн аясаар нас минь урсаж одоход Цасан цагаан мөрөөдөл айдсын харанхуйд шуурна Цацраг халуун элчтэй цайлган хайр минь гундаж Цардаж хөлдсөн зүрх минь гэмшлийн эрхээр цуурна Цуврал гашуун гуниг цурхираж цээжрүү ороод Цухуйх эрхгүй гомдол цуваа дагаад одно Өөрөө өөрийгөө залгисан өрөвчхөн хайраа шүтсэн Өндийх чадалгүй золиослогдсон орь ганцхан амьдрал минь С.Энхжин

URL:

Сэтгэгдэл бичих