10 ТЭРБУМ ТЄГРЄГ АВСНЫГ НОТЛОО Ч УУ, VГVЙ Ч VV…
Улс тєрийн амьдралд vйл явдал яг гольдирлоороо л урсч байна. Сонгуулийн ємнєх элдэв шоу, маш сайн найруулгатай жvжгvvд яг л сценарийн дагуу vргэлжилсээр. Vvний нэг нь УИХ-ын эрхэм гишvvн Х.Наранхvvтэй холбоотой дуулиан, шуугиан. “Эрдэнэт” vйлдвэрт долоон жил ажиллахдаа 10 тэрбум тєгрєгийг хувьдаа завшсан тухай аль эрт л мэдээлэл тvгэх болсон. Сvvлдээ Х.Наранхvv гишvvнийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хєрєнгийг нь битvvмжиллээ гэх болов. Харин эрхэм гишvvн vvнийг нь няцаасан. АТГ-аас анх шалгаж эхэллээ гэхэд л тvvний хэргийг єршєєлийн хуульд хамруулна гэж байсан санагдана. УИХ-ын Тамгын газарт АТГ-аас гишvvнтэй холбоотой ямар нэг албан бичиг ирээгvй гэдгийг албаны эх сурвалж хэлсэн. Vйл явдлын хураангуй бол иймэрхvv.
Харин єрнєл яаж явах нь тов тодорхой. Ямар замаар хэрхэн vргэлжлэхийг ємнєх туршлагаас харахад маш ойлгомжтой харагдаж байна.
Гурван жилийн ємнєх тvvхээс харахад парламентад АТГ, Улсын ерєнхий прокурорын газрын vvдийг элэгдтэл сахисан хэд хэдэн гишvvн байхын хувьд байсан. Єчнєєн тэрбумаар хэмжигдэх хэмжээний мєнгєн дvн яригдаж байлаа тэр vед. УИХ-ын гишvvний бvрэн эрхийг тvдгэлзvvлэх эсэхийг чуулганаар хэдэнтээ хэлэлцсэн боловч хэнийг ч суудлаас нь ховхолж дийлээгvй. Энэ бол сонгуулийн ємнєх шоуны нэг хэсэг байв. Vvний жишээг л эрхэм гишvvн Х.Наранхvv тун удахгvй vзvvлэх байх. Хэн яаж ч шалгасан тvvнийг УИХ-ын гишvvний зєєлєн суудлаас нь татаад буулгах чадалтай хvн vгvй. Яагаад гэвэл УИХ гэсэн бамбай барьсан МАН-ынхан мангасыг дарах баатрын дvртэй зогсч буй. Дээр нь гvнзгий амьсгаа авч болох боломжийг хангалттай бvрдvvлж єгсєн. УИХ-ын тухай хуулиар гишvvдийг маш найдвартай хамгаалдаг болчихсон учраас хэн ч халдашгvй 76 хvн Монголд бий.
АТГ-ын дэргэдэх олон нийтийн зєвлєл Авлигын эсрэг хуулиараа АТГ-ыг эрх зvйн чадамжгvй гэсэн. Эл байгууллагыг удирдах дарга, тvvнийг нь эзгvйд орлох дэд дарга гэмт хэрэг vйлдсэн нь нотлогдсон бол огцруулсанд тооцно. Дарга, дэд даргагvй байгууллагын vйл ажиллагаа зогссон гэж ойлгож болно гэж тайлбарласан. Vхсэн буурын толгойноос амьд ат айна гэдэг дээ. Чадал муутай ч гэсэн даргатай байхдаа АТГ арай л сvртэй байсан. Харин одоо бол хэнбэгуайг ч шалгаж, эрvv vvсгэлээ гэхэд нэг л даацтай сонсогдож єгєхгvй жулдаад байх юм.
Нэг нь шалгасан болж нєгєє нь шалгуулсан нэр зvvж хэрэг ерєнхийдєє замхрах ёстой. Єршєєлийн хуульд Х.Наранхvv гишvvний эл хэргийг хамруулна гэсэн мессэж нисч байгаа. Уг нь, хэрэг хийсэн хvнийг л єршєєдєг. Тэгэхээр эрхэм гишvvнийг 10 тэрбум тєгрєг завшсан гэж vзээд тєр єршєєгєєд єнгєрєх нэг гарц бий. Нєгєє нь Прокурорын газраас бичиг явуулах тоолонд “Vйлдэл дээр нь бариагvйн чинь хохь” гэж буцааж, бvрэн эрхийг тvдгэлзvvлэх эсэхийг хэлэлцэхгvй гэж залхаах. Энэ бол ємнєх парламентын vед хэдэнтээ туршигдсан шалгарсан арга.
Ямар ч байсан энэ хоёр аргын аль нэгийг хэрэглэж байж Х.Наранхvv гишvvн “уснаас хуурай гарах” ёстой. Тэгж байж гурван жилийн ємнєх тvvхийг єдгєє давтаж чадах учиртай.
Тэгээд ч аль хэдэн жилийн ємнєх 10 тэрбум тєгрєгийн хэрэг илрээ ч vv vгvй ч vv. Х.Наранхvv гишvvнийг 10 тэрбум тєгрєг авч байсныг харсан гэрч одоо олдоо ч уу vгvй ч vv. Олсон байлаа ч хэрэг нь нотлогдоо ч уу, vгvй ч vv. Нотлогдлоо гэхэд бvрэн эрхийг нь тvдгэлзvvлээ ч vv, vгvй ч vv…
URL:




