Дээвэр дээрээс үсэрч амиа хорлохыг завджээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сонор төвийн дэргэд “Воли” апартмент төвийн 10 дугаар давхрын дээвэр дээрээс нэг хүн үсэрч, амиа хорлохыг завджээ.
Эл хэргийн тухай дуудлага шөнийн 01:35 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн бөгөөд дуудлагын дагуу найман албан хаагч, хоёр автомашинтай хэргийн газарт ажиллажээ.
Тухайн үед 24 настай, эрэгтэй Э гэгч амиа хорлохыг завдсан байна. Онцгой байдлын аврагч нар шуурхай ажиллаж, иргэн Э-г эсэн мэнд буулгаж, дүүргийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL:




