С.Батболд: Оюутолгойд хєрєнгє оруулагчид хувьцаагаа зарцуулахдаа Монгол Улсын Засгийн газраас зєвшєєрєл авна
Єчигдєр Оюутолгой компанийн тєлєєлєн удирдах зєвлєл хуралдсан. Хуралдаанаар давуу эрхийн зээлжих эрх авах гэж байгаа тухай яригдаж байсан билээ. Мєн єдрийн орой 20.00 цагт Засгийн газрын хуралдаан дууссаны дараагаар Монгол Улсын Ерєнхий сайд С.Батболд Оюутолгой тєслийн явцын талаар сэтгvvлчдэд мэдээлэл хийлээ. Учир нь Засгийн газрын хуралдаанаар Сангийн сайд С.Баярцогт болон Эрдэс баялаг, эрчим хvчний сайд Д.Зоригт нар Оюутолгойн хєрєнгє оруулагчидтай хийсэн хэлэлцээрийн vр дvнг танилцуулсан юм. Ерєнхий сайд хэвлэлийн бага хурал хийх vеэрээ хэлэхдээ, гэрээнд заасан Монголын талын 34 хувь буурсан зvйл огт байхгvй, хэвээр байгаа гэдгийг мэдэгдлээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙ САЙД С.БАТБОЛД:
-Оюутолгойг хєдєлгєх ёстой гэдэг дээр хvн бvр санал нэг байгаа. Харин ингэхдээ Монгол Улсад, Монголын ард тvмэнд ашигтай байх зарчмыг бид хатуу барих ёстой. Энэ vvднээс Оюутолгойн зарим заалтыг эргэж харъя, алдаа байвал цаг алдалгvй засч залруулъя гэсэн байр суурь дээр Ерєнхий сайдын хувьд би хатуу зогсч байгаа. Тиймээс гэрээг Монгол Улсдаа илvv ашигтай байдлаар єєрчлєх талаар хєрєнгє оруулагчидтай ажиллаж, тохиролцох vvрэг даалгаврыг энэ оны гуравдугаар сараас єгсєн.
Бvр тодруулбал 2010 оны наймдугаар сард болсон Хувь нийлvvлэгчдийн хурлаар санхvvжилтийн хvvг бууруулах арга хэлбэр, хувилбарыг судалж Тєлєєлєн удирдах зєвлєлийн 12 дугаар сарын хурлаар Монголын талд танилцуулахыг хєрєнгє оруулагч талд хурлын тогтоолоор vvрэг болгосон. Хєрєнгє оруулагч талтай хийсэн яриа хэлэлцээний vр дvнд Оюутолгойн тєслийн санхvvжилтийн хvvг тодорхой хэмжээгээр бууруулах, давуу эрхийн хувьцааны гэрээнд тусгагдсан асуудлыг єєрчлєх, хєрєнгє оруулагч талууд єєрсдийн эзэмшлийн хувьцаагаа захиран зарцуулахдаа Монгол Улсын Засгийн газраас бичгээр зєвшєєрєл авахаар болсон. Vvнтэй уялдуулан холбогдох санамж бичиг, гэрээний нэмэлт єєрчлєлтєд гарын vсэг зурах эрхийг холбогдох сайд нарт єгсєн. Эдгээр нєхцєлєєр хувь нийлvvлэгчдийн гэрээг шинэчлэх ажил энэ оны эцэс хvртэл хийгдэх болно. Ямарч байсан Монгол Улсын Ерєнхий сайдын хувьд би Оюутолгой тєсєл Монголын ард тvмэнд, Монгол улсад ашигтай байх тал дээр цаашид ч хатуу анхаарч ажиллах болно гэлээ. Монгол Улсын Ерєнхий сайдын мэдээлэлд ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нар оролцсон юм.
Сангийн сайд С.Баярцогт мэдээлэлдээ:
-Оюутолгойн орд газрыг ашиглахтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар хєрєнгє оруулагч нартай хоёр тєрлийн гэрээ байгуулсан. Энэ нь хєрєнгє оруулалтын болон компанийн хувь ний-лvvлэгчдийн гэрээ. Энэ удаад хувь нийлvvлэгчдийн гэрээн дээр найман сараас хойш хэлэлцээрт орсон. Vvний vр дvнд нийт Оюутолгой тєсєлд оруулж байгаа хєрєнгє оруулалтын зардлын хvv нь 9.9 АНУ-ын хэрэглээний индекс болж байгаа нь єндєр байна гэж vзээд vvнийг бууруулах тал дээр ажиллах vvрэг єгсний дагуу ярилцаад ойролцоогоор vндсэн сууриа Лондонгийн банк хоорондын хvvгээр авч байгаа. Лондонгийн банк хоорондын хvvгээр нийт санхvvжилтын зардал 6.8 хувь болж байна. Ємнєх нь 9.9+11,7 хувийн хvv болж байсан юм. АНУ-ын хэрэглээний индексийн єєрчлєлт нийт 11.7 хувь байсныг эрс бууруулсан тохиролцоо хийж чадсан. Дараа нь санхvvжилтийн механизмыг илvv ойлгомжтой болгох асуудлыг хєрєнгє оруулагч тал тавьсан. Санхvvжилтийг шийдсэн дєрвєн аргын нэг. Тиймээс одоо санхvvжилтийн механизмыг єєрєєр санхvvжvvлэх механизм руу шилжvvлэх тохиролцоонд хvрсэн. Гурав дахь нь Оюутолгойн орд газрын хувьцааг гуравдагч этгээдэд худалдахаа заавал Монголын талаас зєвшєєрєл авч хийх ёстой гэдгийг тохиролцсон. Хєрєнгє оруулалтын гэрээн дээр єєрчлєлт оруулах асуудлыг оны ємнє шийдэх ёстой.
ЭБЭХ-ний сайд Д.ЗОРИГТ:
-Ємнє гаргасан байсан хувь нийлvvлэгчдийн хэлэлцээр дотор тєрийн ємчийн этгээд аливаа гадаадын Засгийн газрын хараат этгээдэд хувьцаа зарах юм бол хязгаарлалт байсныг илvv тодорхой болгосон. Ямарваа нэгэн гадаадын хараат буюу гадны тєрийн ємчит компани Оюутолгой ХК-ийн толгой компани болж байгаа, эсвэл хєрєнгє оруулалттай компаниудад хувьцаа зарвал заавал Монгол Улсын Засгийн газартай зєвшилцєж байж бичгийн зєвшєєрлєєр хийнэ гэсэн тодотгол хийсэн гэлээ. Мэдээлэл хийснийхээ дараа сайд нар сэтгvvлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Давуу эрхийн хувьцааг хэрхэн гаргах вэ?
ЭБЭХ-ний сайд Д.ЗОРИГТ:
-12 сарын 31-ээс ємнє гэрээнд єєрчлєлт оруулсан байх ёстой. Тиймээс давуу эрхийн хувьцаа байхгvй бол зээл авна. Єєрєєр хэлбэл шинэ механизмд орно.
URL:













