Амиа алдсан нинжа нарын цогцсыг гаргав

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн Сүн уул гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” ХХК-ийн ашиглалтын талбайд гар аргаар ухсан нүхэнд, хууль бус аргаар ашигт малтмал олборлогч хоёр иргэн шороонд дарагдсан дуудлага хоёр хоногийн өмнө аймгийн онцгой байдлын хэлтэст ирсэн билээ.

Аймгийн онцгой байдлын хэлтсээс алба хаагчид шороонд дарагдсан иргэдийг гаргахаар ажиллаж эхэлсэн юм.

Тэгвэл өчигдөр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан онцгой байдал, цагдаагийн алба хаагчид, “Бороо гоулд” компанийн ажилчид зэрэг 40 хүн ажиллаж шороонд дарагдсан нинжа нарыг гаргахад нас барсан байжээ.

Зөвшөөрөлгүйгээр, гар аргаар алт олборлож байгаад шороонд дарагдаж нас барсан иргэд нь Сэлэнгэ аймаг Баянгол сумын хоёрдугаар багт оршин суух 42 настай, эрэгтэй Х, Дархан-Уул аймгийн харьяат 31 настай, эрэгтэй Д нар байсан аж.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих